Хонгконгийг дэмжсэн хуулийг буруушаав
БНХАУ Хонгконгийг дэмжиж АНУ-ын сенатын гишүүд санал нэгтэйгээр баталсан хуулийг буруушааж байгаагаа илэрхийлжээ. Мөн Вашингтон энэ хуулиа хэрэгжүүлбэл дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцсон гэж үзэж хариу арга хэмжээ авахыг анхааруулсан байна. Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуанг “АНУ энэ үйлдлээрээ бодит баримтуудыг үгүйсгэж, олон улсын харилцааны тухай үндсэн хуулийг зөрчиж байна” гэв.
 
Таван сар гаруй үргэлжилж байгаа  энэ үймээнийг дэгдээсэн сөрөг хүчнийхний үйлдэж байгаа гэмт хэрэг, хүчирхийлэл Хонгконгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг сүйтгэж, нийгмийн эмх журам, хуулийг хохироож, иргэний эд хөрөнгө, аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна. Мөн нэг улс хоёр систем бодлогод үзүүлж байгаа дарамт юм” гэж мэдэгджээ.
 
Түүнээс гадна Хонгконгод болж байгаа энэ үйл явдал хүний эрх, ардчилалтай огт хамаагүй. Тиймээс эмх замбараагүй байдлыг дуусгавар болгох, тайван байдлыг боломжоороо хурдан дахин тогтоох хэрэгтэй болохыг онцлов. БНХАУ-ын нэг улс, хоёр систем бодлогыг хэрэгжүүлснээр Хонгконгийг олон оронд хүлээн зөвшөөрсөн. Иргэд нь ардчилсан эрх, эрх чөлөөг эдэлж байгааг сануулсан байна. АНУ-ын сенатын гишүүдийн баталсан хуулиар Вашингтон жил бүр Хонгконгийн эрх, ардчиллыг БНХАУ хүндэтгэж байгааг шалгана гэж мэдэгдсэний хариуд энэ мэдэгдлийг хийсэн аж.

 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-11-23 04:09:47
    Hyatadad kommunist nam in unaj baij ardchilal togtono.Ardchilal hyatadad togtbol aimshigtai huchirhjine.Tegehleer kommunisteeree baisan in deer