Олимпод зориулсан цэнгэлдэх хүрээлэнг барьж дуусчээ
Японы спортын зөвлөлөөс Токио хотод шинэ үндэсний цэнгэлдэх хүрээлэнг барьж дууссан гэж мэдэгджээ. Энэ цэнгэлдэх хүрээлэнд ирэх онд болох олимп болон параолимпийн зарим чухал үйл ажиллагааг зохион байгуулна.
 
Ялангуяа, олимпийн нээлт, хаалтыг 60 мянган хүн зогсож үзэх боломжтой талбайтай, цэнгэлдэх хүрээлэн болон түүнийг тойрсон  явган хүнд зориулсан тавцан багтсан байгууламжийг барьж дуусгажээ. Шинэ цэнгэлдэх хүрээлэнг барихад 152 сая гаруй иен зарцуулсан байна. Энэ нь анх төлөвлөж байсан төсвөөс давсан нь эд материалын үнэ өссөн болон спорт цогцолборыг барихад ажилласан ажилчдын цалин нэмэгдсэнтэй холбоотой аж.
 
Энэ төслийг хэрэгжүүлэгч компаниуд ирэх онд болох олимпод зориулж барьсан байгууламжийг хүлээн авах эцсийн шатны шалгалтыг хийсний дараа Спортын зөвлөлд урьдчилан төлөвлөснөөр энэ сарын 30-нд хүлээлгэж өгөх ажээ. Токиогийн олимп ирэх оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9 хүртэл, параолимп нь наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 6 хүртэл үргэлжлэх юм.

 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Onom 2019-11-24 15:48:03
    152 saya yen gj anduursan bxaa.
  • од 2019-11-23 09:34:50
    3.7 тэрбум төгрөгөөр Японд ийм юм барьж байна манайд ийм мөнгөөр бол 2 сумын соёлын төв л барьдаг, тэгэхээр ихэнх мөнгө нь хаачдаг нь тодорхой байгаа биз