Хар Баасан гараг
Америкт “Хар Баасан гараг” гэгддэг өдрийг Талархлын баярын дараах Баасан гараг гэж үздэг ба Зул сарын баярыг хүртэл үргэлжилдэг томоохон худалдаа наймааны улирлын эхлэл юм. Талархлын баярын өдөр нь жил бүрийн 11-р сарын дөрөв дэх Пүрэв гараг байдаг.

Харин “Хар” гэх болсон шалтгааныг хоёр янзаар тайлбарласан байдаг аж.
  • Өнгөрсөн зуунд худалдаа, наймаа эрхлэгчид жилийн ихэнх хугацаанд буюу нэгдүгээр сараас 11-р сар хүртэл алдагдалтай ажиллаж байгаад зөвхөн Талархлын баяраас эхлээд Зул сарын баярыг дуустал хугацаанд жилийн гол ашиг орлогоо олдог байжээ. Үүнийг нягтлан бодох бүртгэлдээ тэмдэглэхдээ алдагдалтай өдрүүдийн дүнгээ улаан бэхээр, ашигтай өдрүүдийнхийг хар бэхээр бичдэг байсан гэнэ. Тиймээс Талархлын баярын дараах Баасан гарагаас эхлэн бүртгэл нь хар бэхээр бичигддэг байсан тул “Хар Баасан гараг” гэх болсон байна.
  • Баасан гарагт худалдаа наймаа нэмэгдэж, дэлгүүрүүдийн ачаалал нэмэгддэг байсан тул энэ үеэр ажиллаж байгаа дэлгүүрийн ажилчдад хүнд буюу хар өдөр болдог байсантай холбоотой ч байж магадгүй гэнэ.
Ямар ч шалтгаантай байсан гэсэн энэхүү Хар Баасан гарагийн хямдрал дэлхийн нийтийг хамарсан хамгийн том хямдрал болсон юм. Америк улсаас эхлэлтэй боловч өдгөө дэлхий нийтээр, сүлжээ дэлгүүрүүд, бүх төрлийн брэндүүд маш их хямдарч, худалдан авагчдыг баярлуулдаг билээ. Худалдан авагчид хүссэн бараагаа авахын тулд шөнө дэлгүүрийнхээ гадаа урт дараалал үүсгэн хямдарсан бараа бүтээгдэхүүнээ авахаар дугаарладаг билээ. Манай улсад ч  мөн адил энэхүү хямдралыг зарладаг болоод удаж байна. 11-р сарын 21-24-ний өдрүүдээр та бүхэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ худалдан аваарай. Бүх бараа бүтээгдэхүүний хамгийн доод үнэ зөвхөн энэ л өдөрт зарлагдах болно. Дэлхийн 30 гаруй брэндийн цахилгаан бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг PC mall дэлгүүр энэ өдөр, цахилгаан бараандаа хамгийн хямд үнийг санал болгох болно. Samsung брэндийн 55 инчийн ухаалаг 4К зурагт 600,000 төгрөгөөр хүртэл хямдарлаа. Та бүхэн энэ өдөр PC mall-ийн салбар дэлгүүрүүдээр зочлон хамгийн хямд үнэтэй цахилгаан барааг худалдан аваарай.
 
 www.pcmall.mn - онлайн дэлгүүр
 75753535, 95953535, 93353535 - оператортой холбогдох



 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-11-24 09:58:41
    Нэг л их гадныханыг дуурайсан хүмүүс. Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөхийн үлгэр болов ооо
  • Ард 2019-11-23 03:37:42
    Дотор сэтгэлдээ тэгтлээ харлаж үнээ худлаа буугаж байгаа бол, юм худалдан авах хэрэггүй харам сэтгэл-хар юм ирнэ, хэрэггүй дүйвүүлээд байна, тохитой хийлдээ..
  • Энхбат 2019-11-22 10:28:05
    Гадныхныг сохроор дууриаж Хар Баасан гариг гэх хэрэггүй л дээ. Монгол ойлголтоор бол бараа нь навс хямдарсан харин ч цагаан, сайн Баасан гариг бна. Зад хямдрал