''Дуугаар илэрхийлэгдэх дүрс'' үзэсгэлэн гарна

Питер Морроу-ийн нэрэмжит ОЛОН УЛСЫН “ГЭРЭЛТ МОРЬД” ХӨТӨЛБӨР 2019-ийн шилдэг уран бүтээлч DJ Бодьхүүгийн “Дүрсээр илэрхийлэгдэх дуу” үзэсгэлэн гарна.  

 
ХААН Банкны тогтвортой хөгжил, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), АНУ дахь МУЗ-тэй хамтран Монголын бизнес, банк санхүү, боловсрол, соёл урлагийн салбарын манлайлагч, АНУ ба Монгол улс хоорондын олон талт найрсаг харилцааны элч Питер Морроу агсны гэгээн дурсгалд зориулсан олон улсын “Гэрэлт Морьд” тэтгэлэгт хөтөлбөр-ийг 2017 оноос санаачлан гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Уг хөтөлбөр нь Монголын чадварлаг залуу уран бүтээлч олж илрүүлэн, тэдний уран бүтээлийг олон улсын тавцанд таниулан сурталчилах боломж олгох зорилготой.
 
Нидерландын Вант Улсын Хааг хотноо 2005 оноос хойш тогтмол зохион байгуулагдаж буй “TodaysArt” олон улсын наадам нь Европын хамгийн том наадмуудын нэг бөгөөд дэлхийн 40 гаруй орны олон улсын медиа урлагийн наадамтай хамтран ажилладаг.
 
МУЗ, Хаан Банк Сан, “Today’s Art” наадмын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ, “ХҮН-БАЙГАЛЬ-ХАЙР-ЭРХ ЧӨЛӨӨ” хөдөлгөөний уран бүтээлчдийн төлөөлөл “TodaysArt”, Норвегийн “Insomnia” олон улсын наадамд тус тус амжилттай оролцож, Монголын соёл урлагийг дэлхийд сурталчлан таниулсан билээ.

Хэмнэл бүтээгч DJ Бодьхүү хэмээн нэрлэгдсэн продюсер, хөгжмийн зохиолч С.Мөнхбаатар андерграунд инструменталист чиглэлээр уран бүтээлээ туурвиж 8 цомог гаргасан бөгөөд “Rio Bodianova” пянзаа энэ оны 2 сард гаргасан байна.

 “Гэрэлт морьд” олон улсын хөтөлбөрийн шилдэг оролцогч  DJ Бодьхүүгийн “Дүрсээр илэрхийлэгдэх дуу” үзэсгэлэн 2019 оны 11 сарын 28-наас 2019 оны 12 сарын 12-ныг хүртэл өдөр бүр 11:00-с 18:00 цагийн хооронд МУЗ-ийн “Улаан гэр” бүтээлч орон зайд зохион байгуулагдах гэж байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-өөс 319015, 319017 утсаар холбогдон авна уу.
 Facebook event link: https://www.facebook.com/events/563555731139719/




 
Бусдад түгээх
  • gplus