МХЕГ-ын шалгалтад Сакура, Сингапур скүүл оф монголиа зэрэг сургуулиуд тэнцсэнгүй
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Ерөнхий боловсролын Орхон-Хасү, Сакура сургууль, Улаанбаатар-Элит,  Жет сургууль, Орчлон сургууль, Улаанбаатар дахь олон улсын дунд сургууль,  Бритиш сургууль, Улаанбаатар дахь Америк  ерөнхий боловсролын сургууль, эрэлж боардинг сургуулиудад шалгалт хийсэн байна.
 
Шалгалтаар дараах зөрчлүүд илэрчээ.
 
1. Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл, нэршил, хэв шинжийн зөрчил:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, сургалт явуулж байгаа байрлалын хаяг хоорондоо зөрүүтэй зөрчил илэрлээ. Мөн тусгай зөвшөөрлийн хэв шинжээс өөр сургалт явуулж байсан зөрчил нь оловсролын тухай хуулийг зөрчиж байна. Тухайлбал: Жэт сурууль, Тэрэлж боардинг сургууль, Сакура, Сингапур скүүл оф монголиа.
2. Ердийн болон гүнзгийрүүлсэн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй боловч сургууль танилцуулах гарын авлага, гадна байршуулсан хаяг, албан бичгийн хэвлэмэл хуудас нь  олон улсын хөтөлбөртэй  эсхүл “international school” гэж нэрлэдэг.  Тухайлбал:  ерөнхий боловсролын Сакура  сургууль Япон хүмүүжил, Америк хөтөлбөртэй, Сингапур  скүүл оф монголиа сургууль Сингапурын хөтөлбөртэй, ерөнхий боловсролын Жэт сургууль Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант Улсын бага ангийн IPC, дунд ангийн IMYC хөтөлбөрүүдтэй, Тэрэлж боардинг сургууль англи хэл, математик, /Рояаль академийн нэр дээр байгаа/, байгалийн ухааны хичээлээр Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэх боловч албан ёсны зөвшөөрөлгүй;
3. Ерөнхий боловсролын Сакура, Жет, Сингапур скүүл оф монголиа, Улаанбаатар дахь Америк сургууль,  ерөнхий боловсролын Бритиш сургуулиудын бүтэц нь “бага, дунд, ахлах”, сургалт явуулах чиглэл нь “бага, суурь, бүрэн дунд” гэж заасан боловч цэцэрлэг буюу  бэлтгэл бүлэг хичээллэж байгаа нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.4.”Ерөнхий боловсролын сургуульд 6 настай хүүхдийг элсүүлнэ” гэсэн заалтыг зөрчиж байна.
 
Боловсролын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн баталгаажуулалтын хувьд:

 
Бага, дунд боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн “14.6.”Олон улсын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.” гэсэн заалтыг зөрчиж удирдах зөвлөлийн тэргүүн, сургуулийн захирал баталсан, зарим тохиолдолд баталгаажуулаагүй албажуулаагүй зөрчил илэрлээ.  Сургалтын төлөвлөгөөнд заасан багш зохицуулах цагийг   IPC, гадаад хэл, математик, IMYC, хятад хэл  судлахаар төлөвлөдөг. Мөн  хүүхэд хөгжүүлэх дугуйлангууд, sтеам сургалт, англи хэлний цагийг үндсэн цагт оруулсан, эцэг эхчүүдтэй байгуулсан гэрээнд олон улсын сургалтын хөтөлбөрөөр хичээллэх тухай  тусгасан.
Мөн  Кембрижийн хөтөлбөрийн сургалтад хамрагдаагүй, багшийн мэргэжилгүй гадаад багш нарыг ажиллуулдаг.  Шалгалтад хамрагдсан сургуулиудын багш нарын мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувийг сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан хувьтай харьцуулж үзэхэд  Улаанбаатар-Элит сургуулийн 15 хувь нь  зэрэгтэй байхаас 13,7 хувь, Сингапур тусгай зөвшөөрөлд 54 хувь зэрэгтэй байхаас 21 хувь,  Сакура мэргэжлийн зэрэгтэй багш 70 хувь байхаас 28,5 хувь, ерөнхий боловсролын  Орхон Хасү сургуулийн багшийн  45 хувь мэргэжлийн зэрэгтэй байхаас 33 хувьтай байгаа нь  Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан үзүүлэлтийг тус тус зөрчиж байна.

  Шалгалтад хамрагдсан сургуулийн удирдлага, дотоод хяналтын ажилтан, сургалтын менежерүүдэд кабинетийн гэрчилгээ авах, сургуулийн дотоод хяналтыг хүүхдийн аюулгүй байдал, эрсдэл үүсэхээс хамгаалахад чиглүүлж гадна орчин, дотоод орчин, анги танхимд хийх, технологийн хичээлийн багаж төхөөрөмжийг харьяа дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст хандах тоног төхөөрөмжийн гэрчилгээ авах, сурах бичиг дамжуулж ашиглаж байгаа тохиолдолд эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхэд эмч, дотоод хяналтын ажилтан хяналт тавьж байх, Бритиш сургуульд усан бассейнд холбогдох газраар баталгаажуулалт хийлгэх тухай зөвлөгөө өглөө.
 
 О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-11-23 03:25:31
    Sain bna shuu, etseg ehchuud bid bagsh nariin helsnig l unen gj bodoj baital hudal yarij tolbor avdag bh ni. Busad surguuliudig ch gsen shalgamaar bna
  • Hogiin mergejliin hyanalt 2019-11-23 01:33:21
    MErgejlin hyanaltin baigullaga gej uneheer muuhai dampuursan,avilgald idegdsen, yaj hyasaj booj bgad hunees 5 tugrug hahuuli avchihvee gesen ih zantai,deerengui...
  • Зочин 2019-11-22 07:29:58
    Яах гэж анхнаас нь зөвшөөрөл өгдөг байнаа
  • зочин 2019-11-22 06:35:15
    гадна талбай, биеийн тамирн хичээл хийх боломжгүй, автомашины зогсоол ч үгүй сургууль зөндөө. баахан өндөр төлбөр юунд зарцуулдаг бол доо
  • иргэн 2019-11-22 06:25:16
    тегсдэлгэрэхээс эхлээд орчны талбай байхгуй шууд хашаанаас гараад машин замтай нийлчихсэн дампуу сургууль зендее хувийн сургуулиудад хууль биелуулдэг нь хэд бол...
  • zochin 2019-11-22 05:17:42
    Tegeed yagaad etseg ekhchuudiin khulsuu dusluull olson mungiig uren taran khiine vee