Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар Д.Баярсайханыг томилохыг дэмжлээ
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж Монголбанкны Ерөнхийлөгчөөр тус банкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар одоогийн дэд дарга Д.Баярсайханыг томилохоор саналаа нэгтгэсэн.

Тэгвэл өнөөдөр өглөө Эдийн засгийн байнгын хороо Монголбанкны Ерөнхийлөгч болон СЗХ-ны даргыг томилох асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар байнгын хорооны гишүүдийн олонх Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар Д.Баярсайханыг томилохыг дэмжиж, асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Лхагвасүрэн нь эдийн засагч мэргэжилтэй, Олон улсын эдийн засгийн харилцааны магистр цолтой.  1989 оноос Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан, Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан, 1994 оноос Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч, 2000 оноос, Дэлхийн банк, Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн сектор, Зөвлөх, 2016 оноос Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр тус тус ажиллажээ. 
 
Харин СЗХ-ны даргад нэр дэвшигч Д.Баярсайхан Санхүү менежмент эдийн засагч мэргэжилтэй, АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Төрийн Санхүүгийн Удирдлагын Магистр, 1997 оноос  Сангийн яамны Бүтцийн өөрчлөлт, өмчийн хэлтсийн мэргэжилтэн, 2010 онд СЗХ-ны дэргэдэх Бичил санхүүгийн орон тооны бус бодлогын зөвлөлийн гишүүн, 2016 оноос СЗХ-ны дэд даргаар тус  тус ажилласан байна. 
 
 
О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-11-22 06:18:58
    дарга орлогч нар нэг л ажил хийж байсан баймаар юм дарга нар нь орлогч нараа ажил хийлгэдэггуй байсан юм болов уу эсвэл орлогч нараасаа тее дутуу амьтад байв уу...
    202.9.46.83
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-11-22 04:11:38
    Хөрөнгийн Зах зээлийг дампууруулах арга уу? СЗХ-ны удирдлагад яахаараа банкны лоббинуудыг томилдоод байна ве? Даваасүрэнгээсээ дордуулчихлаа.
    64.119.23.179
    Мэдэгдсэн Хариулах
  • ggg 2019-11-22 02:51:27
    Edniig taviad yuu oorchlogdokh ve?
    203.217.139.228
    Мэдэгдсэн Хариулах