Ц.Солонго: Банкууд үйлчилгээний хөлс нэрээр иргэдийг чимээгүй мөлжиж байна
Зээлдэгчдийн холбооны Тэргүүн Ц.Солонготой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Зээлчдийн холбооны талаар мэдээлэл өгөхгүй юу. Хэзээ ямар зорилгоор байгуулагдсан бэ?
 
-Зээлдэгчдийн холбоо ТББ нь  2016 онд байгуулагдсан. Зээлдэгчдийн эрхийг хамгаалсан ямар нэгэн байгууллага байгаагүй учраас зээлэнд дарлуулж ядарч зүдэрч байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалах зорилгоор энэ холбоог байгуулсан. Тухайн үедээ айлуудаар явж 5000 гаруй хүний гарын үсэг цуглуулсан. Уулзсан хүн бүр бидний үйл ажиллагааг дэмжиж гарын үсэг зурж байсан. Биднийг ТББ байгуулж байх үед буюу 2016, 2017 онуудад эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч маш олон ААН-үүд хаалгаа барьж, иргэдийн худалдан авах чадвар ихээр буурсан. Үүнээс үүдэн маш олон иргэн зээлийн дарамтад орсон. Найдваргүй зээлдэгчийн эгнээнд шилжиж, эд хөрөнгөө хураалгасан гэх мэт олон асуудлаар иргэд бидэнд хандсан. Бид иргэдэд зохих хуулийн зөвлөгөө гарц гаргалгааны талаар мэдээлэл өгсөн. Мөн зээлийн хүүг бууруулах тухай 5000 хүний гарын үсэг бүхий шаардлагаа 13 банкинд  хүргүүлсэн.
 
-Банкууд шаардлагад ямар хариу ирүүлсэн бэ?
 
-Банкууд бидний шаардлагыг үл тоосон. Харин банкуудын холбооноос хүлээж авч уулзсан. Ингэхдээ зээлийн хүүг шууд бууруулах боломжгүй гэдгээ хэлсэн.

-Хүү буурах боломжгүй гэх шалтгаандаа ямар тайлбар өгсөн бэ?
 
-Тэд улиг болсон үгээ л хэлсэн. Тэр нь  бууруулахад бодлогын хүү, хадгаламжийн хүү, инфляци түвшин чухал нөлөөтэй. Иймээс боломжгүй л гэсэн.  Энэ бол банкнууд өөрийнхөө ашгийг хамгаалах гэсэн хариулт. Бодлогын хүү зохиомол бөгөөд буруу явагддаг. Бодлогын хүү гэдэг бол олон улсын ойлголтоор Төв банк арилжааны банк хооронд мөнгөний хомсдол бий болоход бие биедээ туслалцаа үзүүлсний төлөөх хүү байдаг. Гэтэл Монголд ихэнх тохиолдолд Монголбанкнаас арилжааны банкинд өгдөг хүү болчоод байна.
Тэгэхээр арилжааны банкууд Монголбанкнаас хүү авчихаад суух нь илүү тул бага хүүтэй зээл олгох хомсдол үүсдэг. Монгол банк  хүүнд үргүй зардал гаргадаг
 
-Хадгаламжийн хүү өндөр байх нь ямар эрсдлийг дагуулж байна вэ?
 
-Монголд 100 саяаас дээш Хадгаламж эзэмшигч 9900 хүн л байдаг. Энэ нь банкны системд эргэлдэж байгаа мөнгөний тав  ч хүрэхгүй хувь нь. Хадгаламжийн хүү өндөр гэх тайлбараар бүтээн байгуулалт, үйлдвэрлэл хийх гэж оролдож байгаа зээлдэгчдийн нуруунд өндөр хүүгээр ачаалал өгөх нь өөрөө буруу. Их хэмжээний хадгаламж эзэмшигч, хөрөнгө оруулагч нар нь ихэнх нь төрийн өндөр албан тушаалтнууд байдаг. Ер нь зээлийн хүүг бууруулж байж л улсын эдийн засаг хөгжих нь тодорхой асуудал.
Энд нэг тоо баримт дурдахад чанаргүй зээлийн хэмжээ хоёр жилийн өмнө 200 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр нэг их наяд 211 тэрбум төгрөг болоод байна. Энэ хурдтайгаар өндөр хүүтэй явах юм бол 5-10 жилийн дараа банкууд ар араасаа дампуурах нь.  Мөн сүүлийн үед банкууд үйлчилгээний хөлс нэрээр чимээгүй мөлжлөг хийж байгаад бид шүүмжлэлтэй хандаж байгаа.

-Чимээгүй мөлжлөг гэдгээ тодруулахгүй юу?
 
- Сүүлийн жилүүдэд интернет банк, мессеж үйлчилгээ, банк хоорондын шилжүүлгийн хураамж гэх мэт шинэ үйлчилгээ гаргаж маш их хэмжээний ашиг олж байгаа ч, үйлчилгээний үнийн талаар үйлчлүүлэгчээс санал авдаггүй, боловсон дээрмийг хийж байгаа. Энэ бол хууль бус.
Тодруулбал, Хүн өдөрт дунджаар 5 гүйлгээ хийж байна, үүний хураамж нь 500 төгрөг болно. Үүнийг сард бодоход 15000, жилд доод тал нь 180000 үүнийг хоёр сая үйлчлүүлэгчид үржүүлэхэд 360 их наяд төгрөгийн тооцоо гарч байна. Үүнийг ихэнх хүмүүс анзаардаггүй. Гэвч банкууд ийнхүү чимээгүй байдлаар бидний халаас руу гар дүрэх явдал газар авчихаад байна. 
 
-Зээлдэгчийн холбоо цаашид зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлд ямар ажлуудыг хийх вэ?
 
-Өнөөдөр манай улсад 13 банк, 595 ББСБ нь байна. Ерөнхийдөө  манай улсын нийт санхүүгийн системийн 95 хувийг банк бүрдүүлж, монголын эдийн засгийг халаасандаа хийчихээд байна.  Иймээс  манай төрийн бус байгууллага зээлийн хүүнд дарлуулсан иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллана.
 
 
-Банкны үйл ажиллагааг иргэдэд ээлтэй байдлаар хөгжүүлэхэд ямар ажлуудыг хийх хэрэгтэй гэж байна вэ?
 
-Хамгийн эхэнд Төв банкны албан тушаалтнуудыг өөрчлөх
-Төрийн өндөр албан тушаалтнуудын ББСБ -ын хөрөнгийн эх үүсвэрүүдийг шүүхээр шалгуулах
-Төрийн өндөр албан тушаалтан мөнгө хүүлэх бизнес эрхлэхийг хориглох хууль батлах
-Төв банкны тухай хуулинд өөрчлөлт оруулах / улс төрөөс хараат бус байх, улсын эдийн засгийн бодлготой уялдаж ажиллах/
-Арилжааны банк, ББСБ-уудын Зээлийн хүүг хязгаарлах, бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах хууль батлах
-Инфляцийг тогтвортой барих МБ-ны үйл ажиллагааг сайжруулах
-Төрөөс Эдийн засаг бизнесийг дэмжих зорилгтой тусгайлан банк байгуулж бага хүүтэй зээл олгох
-Хөрөнгө, хувьцааны зах зээлийг бодлогоор хөгжүүлэх /ж: ашгийн татварыг багасгах/
-Арилжааны банкууд Бодлогын хүүн дээр нэмэгдүүлж байгаа хүүгийн хэмжээг тогтмол байлгах тухай хууль
-Бодлогын хүүг бууруулах, дээд хязгаарыг тогтоох хууль батлах
 
О.ОНОН 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • А.Дарьсүрэн 2019-11-29 12:08:35
    Зайлшгүй мѳнгѳний хэрэг гараад улсын банкуудаас зээл авах гэхээр маш их ачаалалтай байдаг болохоор аргагүйн эрхэнд ББСБ-аас авдаг
    192.82.67.201
    Мэдэгдсэн Хариулах
  • А.Дарьсүрэн 2019-11-29 12:04:34
    Үл хѳдлѳх хѳрѳнгѳѳ барьцаалаад зээл авахад зээлж авсан мѳнгѳ зээлдэгчийн гар дээр ирээгүй байхад бэлэн мѳнгѳ гаргасан шимтгэл гэж мѳнгѳ аваад байдаг нь үнэхээр ...
    192.82.67.201
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-11-23 12:50:44
    luivar deerem mungu xuulelt
    192.82.77.131
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-11-23 12:41:27
    Solongo zuv yum yarij bna bankuud irgediig vnen shulj muljij bna shvv
    202.126.89.37
    Мэдэгдсэн Хариулах
  • Zah zeeliinhee jamaar l yavna 2019-11-23 11:03:54
    Zeel avahgui bol zeeliin huu buurna,100 saya ih mungu bish, jiriin change-iin karmand udurt ergelddeg, dund gariin naimaachinii udurt ergelduuldeg mungu
    64.119.27.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-11-23 01:33:07
    Худлаа ярьж 20-30 жил боллоо та нар Солонгоонцор минь.
    202.9.44.209
    Мэдэгдсэн Хариулах
  • Unshigch 2019-11-23 01:06:22
    Chimeegui moljlog, chimeegui moljlog, chimeegui moljlog unen heljee
    64.119.19.167
    Мэдэгдсэн Хариулах
  • Dulam 2019-11-22 23:38:15
    Orlogo hiihed hurtel uilchilgeenii mungu gej avdag bolson bna lee.
    176.209.20.98
    Мэдэгдсэн Хариулах
  • ard 2019-11-22 12:55:59
    Uilchilgeenii holds gen delhiid haana ch baihgui,ene bol luivar
    24.46.100.17
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2019-11-22 12:38:40
    2018 оны 9-р сараас эхлээд САРЫН ХУРААМЖ нэртэйгээр сар бүр 200 төгрөг бас авдаг болсон. 100 мян хүнээс сард 20 сая төг авч байна гэсэн үг.
    139.5.218.160
    Мэдэгдсэн Хариулах
  • Hench albadaagui 2019-11-22 09:52:50
    zeel avahaa bolinch dee????
    59.10.124.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Думаа 2019-11-22 08:58:30
    Та банкнаас зээл авахгүй бай таныг хэн ч албадаагүй
    202.9.43.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-11-22 05:32:40
    Зөв ярьжээ
    202.21.116.78
    Мэдэгдсэн Хариулах
  • xc 2019-11-22 04:41:13
    bankuud albaar zeel olgoh sharrdlagaa ondorsgood bank busiig demjeed baigaa um shig bna. minii ajilasnaar banknuud nuutsar mash ih bank bus baiguuulsan bna
    66.181.182.228
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-11-22 03:47:34
    Бүгдээрээ гуйлгачин байх хэрэгтэй юу би банктай тохироод хэдэн төгрөг хэдэн хувийн хүүтэй хадгалуулах нь таньд бас хамаатай юу та дут
    202.9.43.114
    Мэдэгдсэн Хариулах
  • бямба 2019-11-22 03:27:22
    банкууудын үйлчилгээний хөлс хэт өндөр байгаа нь үйлчлүүлэгчдийг чимээгүй мөлжиж байгаа хорлонтой хэлбэр мөн шүү.
    59.153.84.210
    Мэдэгдсэн Хариулах
  • dagvaa 2019-11-22 02:47:36
    маш сайн байна энэ асуудлыг шүүхэд нэхэмжлэл гаргаж ард түмний эрх ашгийг хамгаалахад оролцох юмсан.
    103.9.90.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Саак 2019-11-22 02:47:17
    Үнэнийг хэлжээ
    66.181.161.71
    Мэдэгдсэн Хариулах