Су. Батболд: Н.Номтойбаяр юу гэх нь өөрийнх нь хэрэг
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, Монголын Нутгийн удирдлагын холбооны тэргүүн Су.Батболд дэд тэргүүн Г.Маналжавтайгаа 1994 онд байгуулагдсан холбооныхоо 20 жилийн ойд зориулан хэвлэл мэдээллийнхнийг цуглуулж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил болон 20 жилийнхээ ойн арга хэмжээний үеэр явуулах үйл ажиллагааны талаар сонирхуулсан юм. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн идэвхтэй гишүүдийн нэг Су.Батболдоос дараах ярилцлагыг авлаа.

-Төрийн албан хаагчид ИТХ-д нэр дэвшихийг хуулиар хориглосон. Монголын Нутгийн удирд­лагын хол­бооны тэр­гүү­ний таньд хувьд асуухад энэ асуудлыг орон нут­гийн удирд­лагууд юу гэж үзэж байгаа бол. Хуульд өөрчлөлт орсноор намаа сонгох, төрийн албанд ажиллахын алийг нь илүүд үзэж буй бол?

-Сонгогддог албан ту­шаалд нэр дэвших эсэх нь тухайн иргэний өөрийнх нь бие дааж ший­дэх асуудал юм. Бизнес эрхэл­дэг болон төрийн албанд ажиллаж байгаа хүн өөрийн цаг завынхаа тодор­хой хувийг орон нутгийнхаа хөгжилд зориулна гэж хүсвэл тэр нь хувь хүний сонголт. Үүнд ямар нэгэн албадлага, улс төрийн сонирхол байх ёсгүй.
ИТХ-ыг иргэдийнх нь төлөөллөөр байгуулдаг байх нь Төрийн албаны ту­хай хуулийн үндсэн зорилго.

Өмнө нь ИТХ-ын төлөө­лөгчийн олонх нь төрийн захиргааны албан хаагчдаас бүрддэг байсан бол одоо энэ байдал өөрчлөгдсөн. Төрийн албан хаагчид нь төрийнхөө ажлыг хийж, ИТХ-д иргэдийн төлөөлөл сонгогддог зарчим ингэж шийдэгдсэн. Одоо ухрах зам байхгүй.

-УИХ-ын намрын чуул­ган эхлэн­гүүт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн оруулж ирэх Засгийн газрын ши­­нэ бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг авч хэлэлцэх бо­лолтой. МАН-ын бүлгийн зүгээс Засгийн газрын шинэ бүтцийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ нэгэнт хэлэлцэж эхэлсэн асууд­лаа зогсоогоод, дундуур нь өөр асуу­дал хэлэлцээд явна гэдэг нь утгагүй хэрэг. Манай намын бүлэг ч тэр, хувь гишүүн миний хувьд ч тэр хамгийн эхлээд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын асуудлыг шийдэх ёстой гэсэн байр суурин дээрээ бат зогсож байгаа.

Хэрвээ Н.Алтанхуяг сайд шинэ бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг оруулж ирвэл ямар хүнийг, чухам ямар асуудал оруулж ирэхээс нь шалтгаалан Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх үү, хариуцлага тооцоод явах уу гэдгийг тухайн үед нь судалж, нягтлаад явна гэсэн байр суурьтай байгаа. Анхнаасаа буруу замаар будаа тээчихээд хоёр жил өнгөрсний дараа бүтцийн өөрчлөлт хийнэ гээд зогсож байгаа нь үнэхээр хариуцлагагүй явдал мөн.

Одоо Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийнэ гэдэг нь цаг хугацаа, хөрөнгө мөнгийг ёстой л хараа хяналтгүй савируулна гэсэн үг. Энэ Засгийн газар хоёрхон жилийн дотор ямар их хэмжээний өр зээл тавьчихаад сууж байгаа билээ. Одоо бүтцийн өөрчлөлт нэрээр дахиад хоёр жил монголын эдийн засгаар тоглох санаатай байгааг зүгээр хараад сууж таарахгүй.

-Сүүлийн үед МАХН-ын зүгээс “Н.Алтанхуяг Засгийн газрын гишүүд­дээ хариуцлага тооцвол АН-аас сон­гогдсон сайд нартаа л тооцох ёстой, МАХН-ын сайд нар ажлаа үргэлжлүүлэх ёстой” гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Энэ асуудалд МАН ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газар бол нэг кабинет учир хариуцлага хү­лээвэл бүхэлдээ хамтын ха­риуцлага хүлээх ёстой байдаг. Ялангуяа Ерөнхий сайд нь УИХ-д ажлаа тайлагнаж, түүний өмнө хариуцлага хүлээх учиртай. Харин засагт хамтарсан аль нэг нам “бид нар хариуцлага хүлээхгүй” гэж хэлэх ямар ч ёс суртахууны болоод хууль эрх зүйн зарчим байхгүй. Тэгж ярьвал энэ засагт хамгийн хариуцлагагүй ажилласан сайд нарын тоонд МАХН-ын сайд нар орж байгаа.

-Сонгуулийн тухай хуульд улстөрийн намуудын санхүүжилт, мөрийн хөтөл­бөр зэрэг чухал заалтууд багт­­сан бай­сан. МАН-ын хувьд бүлгийн санал дүг­нэл­тээ боловсруулж дууссан уу?

-Сонгуулийн хууль дээр ажлын хэсэг ажиллаад эхний хурлаа хийсэн байгаа. Тэнд зарчмын зарим нэг зүйлийг тохиролцсон. Тэр нь юу вэ гэвэл сон­гуулийн пропорцианал тогтолцоог цааш нь аваад явъя гэсэн тохиролцоонд хүрсэн.

Гэхдээ цааш ямар арга замаар явах вэ гэвэл одоо байгаа энэ тогтолцоог хэвээр нь аваад явах уу, аль эсвэл пропорцианал, можараторын хувийг адилхан болгох уу, жагсаалт нь энгийн жагсаалт байх уу эсвэл сонгуулийн үр дүн гарсны дараа авсан саналаар нь хувааж тооцох уу зэрэг олон саналыг намын бүлгүүдэд хүргүүлье гэж үзсэн.

Энэ хуулийн ажлын хэсэгт орсон гишүүдийн гол санал зөрөлдөж байгаа асуудал нь санал тооллогын асуу­дал байгаа юм. Автомат санал тоо­логчийн хувьд хүмүүсийн итгэлийг тэгтлээ хүлээж чадахгүй байгаа юм. Тийм учраас бүх тойрог дээр дахин гараар тоолж батал­гаажуулдаг байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт пропорцианал сис­темийг ард иргэд ихээхэн шүүмжилж байна. Ингэхээр сонгогч олны хүсэл сонирхолд нийцсэн тогтолцоо руу яаж орох вэ гэдэг хамгийн гол асуудал байгаа.

Эцэст нь можаратор систем нь томосгосон тойрог биш нэг тойргоос нэг хүн сонгогддог, нэг тойргоос нэг мандат байх ёстой гэсэн саналуудыг хүргүүлсэн байгаа. Одоо на­мын бүлгүүдээс санал ирвэл ажлын хэсэг дахиж хуралдаад дарааллаа тогтоогоод УИХ-ын гишүүдэд танилцуулах боломжтой.

-Сүүлийн үед Лениний музейг МАН өрөндөө тавьсан талаар ихээхэн шуугиж байна. Ер нь намын санхүүд УИХ-ын гишүүд, жирийн гишүүд нь хэрхэн хяналт тавьдаг юм бэ дээ?

-Ер нь бид ямар ч нийгэм байгуулж байж болно тийм ээ. Харин аливаа бай­гууллагын өмчид хууль бусаар халддаг, ялангуяа төрөөс хувийн болон олон нийтийн өмчийг хурааж авдаг, хурааж авахыг завддаг байж хэрхэвч таарахгүй. Өнөөдөр хэн нэгний өмчийг хурааж байгаа төр, маргааш таны өмчийг ху­рааж эхлэх нь тодорхой. Ийм байдлыг хэрхэвч дэвэргэж болохгүй. Намын хөрөнгө, санхүүг хянадаг, шалгадаг хүмүүс нь тусдаа байгаа.

-Өнөөдрийн эдийн засгийн хямралыг дан ганц АН-д нялзаах нь аль хэр шударга вэ. Өнгөрсөн 20 гаруй жи­лийн ихэнх хугацаанд төр барьж байснаараа МАН ч өнөөдрийн хямралын хариуц­лагыг үүрэлцэх ёстой бус уу?

-Бид нар засаг барьсан хугацаандаа хийдгээ хан­галттай хийсэн. Бүр хан­галт­тай шүү. Эдийн засгийн өсөлт, ард түмний амьдралын баталгаа гээд олон үзүүлэлт тодорхой хэлээд өгнө. Өнөөд­рийн эдийн засгийн хямрал хэзээ яаж эхлэв гэдгийг манай намын зүгээс удаа дараа маш тодорхой тоо баримттай нь хэлж байсан. Тэгэхээр өнөөдрийн эдийн засгийн хямралын буруутан нь яах аргагүй олонхоороо засаг бүрдүүлсэн АН юм.

-Сая УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Манай намд засгийн эрхийг өгчих. Бид та нарын унагасан эдийн засгийг яаж хөл дээр нь босгодогийг үзүүлээд өгье” гэж мэдэгдсэн. Та түүнтэй санал нэгдэж байгаа юу?

-Засгийн эрхийг өгөх, авах нь тийм тохиролцоогоор хийгддэг зүйл биш. Үүнийг ард түмний сонголтоор, сон­гуулиар шийддэг асуудал. Үндсэн хуулийн тогтолцоо ийм болохоор түүнийг өөрчлөх арга байхгүй.

-Тэгвэл УИХ-ын гишүүн хүн сэтгэлийн хөөрлөөр тийм хариуцлагагүй зүйл ярьж болдог хэрэг үү?

-За түүнийг өөрөөс нь асуу. Тэр бол хувь хүний асуудал учир би урдаас нь дуугараад байх нь зохимжгүй юм.

-Сүүлийн үед төрийн өмчийн то­моохон аж ахуйн нэгжүүдийг хувьч­лах асуудал хүчтэйхэн яригдаж эхлээд байгаа. Ер нь томоохон өмч хөрөнгийн хувьд Засгийн газар, төр засаг ямар бодлого баримтлах хэрэгтэй вэ?

-Төр өмчтэй байх нь ойл­гомжтой. Байшин савтай, ширээ, сандалтай байх хэрэг­тэй шүү дээ. Томоохон ордууд дээр хувьцаа эзэмших гэх зэрэг асуудал байж болно. Ер нь бол төрийн эзэмшил нэрийн дор хувааж иддэг байдлыг л алга болгох хэрэгтэй. Жишээлбэл, бид Оюутолгойн 34 хувийг эзэм­шиж байна. Энэ ард түмэнд сайхан сонсогдож байгаа ч тэр 34 хувьд зарцуулж байгаа хөрөнгө, мөнгө нь тэрнээс ч их болчихоод байгаа шүү дээ. Төр авах ёстой юмаа л авдаг байх хэрэгтэй.

Татвараа хамгийн дээд зэргээр, сайн авч чаддаг байх хэрэгтэй. Энэ талаараа бол төрийн оролцооны асуудал чухал. Гэтэл төр үүнийгээ хийхгүйгээр хувь эзэмшиж байна гэсэн байдлаар хандах нь нэг ч төгрөгийн ашиггүй байдалд хүргэж байгаа юм. Хэдийгээр төр хамгийн муу менежер гэгддэг ч арай ч энэ удаагийнх шиг ийм муу байж үзээгүй юм шүү.
Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Jervis 2014-09-25 10:02:00
    Ene adgiin novshnuudaas yah gej yariltslaga avdag bnaaa?!?!?!?!?!?!?!?!?!?!?!/
  • bold 2014-09-25 05:43:33
    ene zasag unah n hamgiin zov
  • zochin 2014-09-25 05:04:02
    nusaaaaa av. bugsuuuuu arch.....uur yu helhev deeeee
  • МАН-ЫХАНД НЭГ ЮМ ХЭЛЬЕ 2014-09-25 02:43:04
    БИ АРДЧИЛСАН НАМ МУУДЛАА, МУУ АЖИЛЛАА ГЭЭД ОДОО БАЙГАА МАН-ЫГ ЯАГААД Ч СОНГОХГҮЙ. АРДЧИЛСАН НАМ МУУ Л БАЙНА Л ДАА. ТЭДЭНД ИТГЭЛ АЛДАРЧ ЭХЛЭЖ БАЙНА ГЭХДЭЭ ТА НАРЫГ БОДОХООР БҮР УУР ХҮРЭЭД БАЙХ ЮМ. ТА НАР УГ НЬ ЭНЭ БАЙДЛЫГ АШИГЛАЖ НАМДАА ШИНЭЧЛЭЛ ХИЙСЭН БОЛ
  • ййййй 2014-09-25 01:24:43
    ЭНЭ нэг БУХАН бяруу ШИГ нєхєр ШИРЭЭНИЙ цаанаас МЄЄРЄХЄЄС єєр ЧАДДАГ зїйл байхгїй ШЇЇ дээ. МАН ын хэт хуучинсаг ТОЛГОЙ нь зєвхєн нэг ХУвилбараар Ажиоодаг нєхдїїдийн нэг