Москвагаас өмнө зүгт 75 км-ийн зайтай Серпухов хотод цагдаагийнхан өмнө нь ОХУ-д илэрч байгаагүй мансууруулах бодис бэлтгэдэг лабораторийг хаасан гэж Дотоод яамнаас мэдээлсэн байна. Энэ нь мансууруулах бодистой тэмцэх албаныхан сүүлийн жилүүдэд илрүүлсэн, нууцаар ажиллаж мансууруулах бодис бэлтгэдэг хамгийн том лаборатори гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч Ирина Волк ярьжээ. Хуучны эдлэнд ажиллаж байсан лабораториос нэг бүр нь 500 мянган рублиэр үнэлэгдэх химийн долоон реактор, 100 гаруй кг хар тамхи, тонн гаруй шингэн мансууруулах бодисыг хураасан байна.
Мөн Тверь, Новосибирск, Владимир, Калуга болон бусад хотод тараахаар бэлдсэн 18 боодол мансууруулах бодисыг хураан авчээ. Цагдаагийнхан Украины гурван иргэнээс гадна мансууруулах бодисыг түгээдэг болон лабораторийг удирдаж байсан хүнийг баривчилснаар энэ ажиллагаа дуусчээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин