Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Халх гол суманд ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймгийн Халх гол суманд ажиллаж байна. Тэрээр "Шинэ сум” төслийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Тус суманд шинээр Засаг даргын Тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 барилга, байгууламж барьж ашиглалтад оруулжээ. Түүнчлэн дэд бүтэц, ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдэж, сумын орон сууц, аж ахуй нэгж, байгууллагыг дулаанаар хангахаар гурван уурын зуух барьж байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын баатар Л. Дандарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Мөн Халх гол сумын иргэдтэй уулзаж Засгийн газрын бодлого, авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулж, иргэдийн санал бодлыг сонслоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ??? 2019-11-21 11:59:42
    "Роснефть" мөнгө өгч бариулсан гээ биз дээ?? Одооны оросууд дээр үеийнх шиг зүгээр нэг мөнгө өгч туслахаа больсон, заавал нэг сонирхол байгаа?!
    64.119.18.41
    Мэдэгдсэн Хариулах
  • хнэж 2019-11-21 07:09:59
    саарал жагсаалтын хэрэгээр хүрэлсүх хүрэлбаатар нар огцорох ёстой байсан юм
    202.179.26.176
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-11-21 06:28:54
    Оюутолгой гэсэн маш чухал асуудал хэлэлцэж байхад яагаад Ерөнхий сайд нь өөр газар явж байдаг байна аа, биднийгээ бодохгүй л байна даа,
    202.70.34.70
    Мэдэгдсэн Хариулах