
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Бусад улсыг харахад Төвбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нь тогтвортой ажилладаг албан тушаалууд. Хөгжингүй орны төв банкны удирдлага солигдоод байдаггүй. Гэтэл манайх эсрэгээрээ байх юм. Банкны удирдлагуудыг хурдан, хурдан сольж байгаа нь мөнгөний ханшны хэлбэлзэлд нөлөөлж байна” гэлээ.
Ийнхүү гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Н.Баяртсайханыг Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх саналыг гишүүдийн 57.1 хувь нь дэмжлээ.
П.ГОО
Ийнхүү гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Н.Баяртсайханыг Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх саналыг гишүүдийн 57.1 хувь нь дэмжлээ.
П.ГОО