Өвөлжилт хүндэрч байгаатай холбоотой малчдад тулгамдаж буй асуудлуудаар “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ын тэргүүн Д.Одсэр, малчидтай хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
“Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ын тэргүүн Д.Одсэр “Өнөөдрийн байдлаар Өвөрхангай, Завхан аймгийн зүүн талын сумд, Дундговь аймгийн малчид бараг тэр чигээрээ отор нүүдэл хийж аймаг, сум алгасан нүүж эхэлжээ. Бэлчээр хомсдож байгаагаас отор хийсэн болоод отрын мал оруулсан малчдын аль аль нь хүнд байдалд ороод байна.
Нөхцөл байдлыг илүү хүндрэхээс өмнө Засгийн газар болон ХХААХҮЯ махны экспортод тавьж байгаа чөдөр тушаагаа авч, махны үнийг чөлөөлөхыг малчид бид шаардаж байна. Малчид бид цаг илүү хүндэрхээс өмнө мал, махаа гадагш борлуулж, бэлчээрийн даацдаа тохирсон сайн чанарын цөөн тооны эх малтайгаа үлдэх зорилттой байна. Гэвч үүнд Засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлэх нь битгий хэл харин ч бүр хаалт саад хийж, гай түйтгэр болж байна. Малчдын бүтээж байгаа баялаг болох махны үнийг Засгийн газар мэдэж шийдэх эрхгүй. Нөгөө талаас монгол малын махыг гадныхан худалдан авахыг хүсч байхад КВОТ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ нэрээр хаалт хориг тавьж малчны хөдөлмөрийг үнэгүйдүүлэх эрх Засгийн газар, Хөдөө аж ахуйн яаманд байхгүй. Малчдынхаа хөдөлмөрийг шулж, нөөцийн мах бэлтгэдэг нэртэй хэдхэн халаасны компанидаа давуу эрх олгодог Хөдөө аж ахуйн яам малчдад лав хэрэггүй.
Өвөлжилт хүндэрч байгаа үед гадаад зах зээлээ нээхгүй, махны үнээ чөлөөлөхгүй бол энэ өвөл цасанд дарагдаж, хавар идэх бэлчээргүйгээс болж хорогдох мал бүрийн тоогоор Засгийн газраас хохиролоо нөхөн төлүүлнэ гэдгийг малчид бид мэдэгдэж байна. Малчдад тусалж дэмжээд сүйд болдоггүй юм гэхэд гай саад битгий болооч гэж, уг нь малчдаа хамгаалах үүрэгтэй ХХААХҮЯ болон Засгийн газраас гуйж байна.

УИХ-ийн 40 гаруй суудлыг бөглөж, хөдөө орон нутгаас, тэртусмаа малчдаас сонгогдсон эрхэм гишүүд ч өнөөдөрийг хүртэл таг дуугуй суулаа. Халуун, хүйтэнд, бороо цасанд зүтгэн байж өсгөсөн хэдэн малаа зарж борлуулах гэхээр элдэв журам гаргаж хориг саад тавьж, хотын хэд маань үнэтэй мах идэх нь гээд үнийг нь чөдөрлөж байгааг Эрхэм гишүүд бүгд мэднэ. Гэвч тэд малчдыг дээрэлхэж, дорд үзэж болно гэж санадаг уу, өнөөдрийг хүртэл дуугуй л сууж байна. Талхны, ундааны, пиавны, архины үнийг буулга, хотынхонд үнэтэй байна гэж хэн ч хэлдэггүй. Харин малчдын бүтээсэн баялгийн үнийг бууруул гэж улс төрчид торох ч үгүй хэлж чаддаг. Тиймээс л биднийг бусдаас дорд үзэж байгааг бид ийнхүү эсэргүүцэн мэдэгдэж байна. Өөрсдөө энэ малыг өсгөж бойжуулсан юм шиг цагаан сар болохоор баахан өргөмжлөл жааз бариад ирдэг улс төрчдийг малчид ирэх жилээс хөөж явуулах болно.
Малчин хотон дахь малаа хэнд зарахыг, ямар үнээр борлуулахыг Засгийн газар мэддэг юм бол үхсэн малын тоо болгоноор нөхөн төлбөр өгөхөө тэд мэдэж байгаа байлгүй” гэлээ.
П.ГОО
Оллоо.мн