Эвслийн Засгийн газар байгуулах хэлэлцээр амжилтгүй боллоо
Израилийн  ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, сөрөг хүчний удирдагч Бенни Ганц нар уулзсан байна. Гэвч уржигдар болсон улстөрийн нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд 24 цагийн дотор хугацаа нь дуусах нэгдмэл Засгийн газрыг байгуулах талаар хэлэлцсэн хурал амжилтгүй болсон гэж "Иерусалим пост" сонинд бичжээ.

Уулзалт бүтэлгүйтсэн нь талуудын хооронд үл ойлголцол, зөрчил байсантай холбоотой аж. Тодруулбал, Бенжамин Нетаньяху, ерөнхийлөгч Реувен Ривлингийн хүсэлтээс татгалзсан. Мөн үндэсний нэгдсэн Засгийн газрыг байгуулахыг хүсч байгаа энэ орны иргэдийн хүсэлтийг хайхраагүй гэж буруутгажээ. Харин Бенни Ганц Арабын хамтарсан жагсаалт намаас зайлсхийхийн тулд цөөнхөд тулгуурласан Засгийн газар байгуулахыг зорьсон гэж ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдэгдсэн байна.

Тэрээр "Энэ нь манай орны ирээдүй, аюулгүй байдалд хохирол учруулах түүхэн шийдвэрийг гаргах сүүлийн хугацаа" гэв. Бенни Ганц "Израилд гол хоёр намаас бүрдсэн Цэнхэр, цагаан намаар удирдуулсан том эвслийн либерал Засгийн газар хэрэгтэй" гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.