Г.Занданшатар дарга дотоод дахь дансандаа 126 сая, гадаад дансандаа 13 сая төгрөгийн хадгаламжтай
Гишүүдийн ХОМ буландаа УИХ-ын дарга Г.Занданшатарыг онцолж байна. УИХ-ын даргын хувьд өнгөрсөн онд машинаа сольж, гадаад дотоод дахь дансанд дахь хадгаламжаа 50 гаруй сая төгрөгөөр өсгөсөн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар 2015 онд жилийн 58 сая төгрөгийн орлоготой байсан бол 2016 онд 162 сая, 2017 онд 169 сая төгрөг, 2018 онд 94 сая төгрөгийн орлого олсон байна. Харин гэр бүлийн гишүүдийн орлого өнгөрсөн жил өссөн дүнтэй гарчээ. Тодруулбал, 2017 онд УИХ-ын даргын гэр бүл 27 сая төгрөгийн орлоготой байсан бол 2018 онд 133 сая төгрөг болж огцом нэмэгдсэн байна.

Г.Занданшатар даргынх нэг орон сууцтай, нэг үйлчилгээний зориулалтаар нэг газар эзэмшдэг. Эдгээр нь  722 сая төгрөгийн үнэлгээтэй. Тэрбээр Nissan,Murano, Volkswagen,Passat маркийн 50 сая төгрөгийн үнэлгээтэй  хоёр машинтай байсан өнгөрсөн шинээр Nissan Murano маркийн машин 80 сая төгрөгөөр худалдан авчээ.

УИХ-ын даргынх 130 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дотоод дахь дансандаа 126 сая төгрөг, гадаад дахь дансандаа 13 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ. Мөн Монголиан силикон валлей ХХК-ийн 30 хувийн эзэмшдэг байна.
 
П.ГОО
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-11-23 13:50:01
    Гишүүн болох гэж зүтгээд байдаг нь сул орлого олдогтой холбоотой догоо
  • zochin 2019-11-22 12:52:39
    Аая басл аймаар мөнгө бнашүү цэвэр шудрагал ажиллаж амьдарч бгаа хүн бишүү. Төрд шудрага ажилбал
  • ??? 2019-11-21 09:14:11
    Гадаад дансандаа 13 сая төгрөг биш, доллар байлгүй дээ??
  • Зочин 2019-11-21 04:23:39
    Энэ зэрэг мөнгө байлгүй яадгийн бэ захийн наймаач ны эргэлдүүлдэг мөнгө бна сүртэй гэдэг нь