Ажлын байрны бэлгийн дарамтад 3 эмэгтэй тутмын нэг нь өртөж байгаа талаар “Ажлын байрны бэлгийн дарамтлалын эсрэг авах арга хэмжээний талаарх олон нийтийн хандлага” 2016 оны судалгааны тайланд дурджээ. Харин энэ төрлийн дарамт үйлдэгчдийн 42.8 хувь нь төрийн албан хаагч байгаагаас 97.5 хувь нь эрэгтэй, 2.5 хувь нь эмэгтэй гэсэн дүн ч гарсан байна. Салбарыг нь харвал хууль сахиулах, сургуулийн орчин, урлаг соёлын салбарт түгээмэл ажиглагддаг байна.
Мөн сүүлийн 6-7 жилд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой өргөдөл гомдол эрс нэмэгдсэн. Тэдгээр нь дандаа идэвхтэй үйлдэл буюу эмэгтэйн биед хүрсэн, санал тавьсан, албан тушаалаар айлган сүрдүүлж тулган шаардсан байдаг аж.
О.ОНОН