
Импорт 5064.5 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 189.0 сая ам.доллараар буюу 3.9 хувиар өссөн байна.
2019 оны эхний 10 сард 426.6 мянган тонн автобензин импортлосон нь 2018 оны мөн үеийн дүнгээс 74.4 мянган тонноор их байна. 2018 оны мөн үед нэг тонн автобензины импортын дундаж үнэ 706.0 ам.доллар байсан бол 2019 оны эхний 10 сард 600.4 ам.доллар болж 15.0 хувиар буурсан байна.
Дизель түлшний импорт 891.2 мянган тонн болж 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 197.3 мянган тонноор өссөн байна. 2018 оны эхний 10 сард нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 662.9 ам.доллар байсан бол энэ онд 616.3 ам.долларт хүрч 46.6 ам.доллар буюу 7.0 хувиар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 89.3 сая ам.доллараар нэмэгджээ.
С.Цэц