Даваа гарагт МАН-ын бүлгийн хуралдааны үеэр гишүүд маргалдсан асуудал олон нийтийн сүлжээнд тархаад байна. Бүр тодруулбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар маргалдаж, заамдалцсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Оюутолгойн гэрээ ямар муу гэрээ болсныг бүгд мэдэж байгаа. Оюутолгойн гэрээ байгуулагдсан өдрөөс 40 хоногийн өмнө 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ААН-ийн татварын хуулинд өөрчлөлт оруулж, гадныханд ашигтай байдлыг бий болгосон. Монголын хүртэх ашгийг багасгаж, хугацааг нь уртасгах байдлыг үүсгэсэн.
Бас 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ашигт малтмалын хуулийн 5.5-д ганцхан өгүүлбэр нэмээд, 34 хувийг үнэтэй авахаар болгосон. Ингэж хуулийг өөрчилж байхад Ц.Нямдорж хуульзүйн сайд байсан. Энэ хүн мэдэхийн дээдээр мэдэж байсан. Магадгүй цаанаа маш их барьцаанд орж, хамгаалах үүргийг хүлээсэн хүмүүсийн нэг. Би Ц.Нямдорж сайдын биед хүнд гэмтэл учруулаагүй. Биед нь хүрсэн нь үнэн” гэлээ.
О.ОНОН