Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болно
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болно.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг Монгол Улсад хамгийн өргөн хүрээнд буюу 333 сум, есөн дүүргийг хамруулан хамгийн өргөн хүрээнд зохион байгуулдаг. Тэмцээний эрэгтэй, эмэгтэй ангиллын аваргуудад шатрын спортын дэд мастерийн зэрэг цол олгохоос гадна Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд бүх зардлыг нь дааж оролцуулдаг уламжлал тогтсон юм.   

Тэмцээн гурван үе шаттай болно.

Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг орон даяар 2019 оны арваннэгдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд, харин аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны арванхоёрдугаар сарын 14-15-ны өдрүүдэд тухайн орон нутагт нь зохион байгуулна.

Шигшээ тэмцээн буюу улсын аварга шалгаруулах тэмцээн 2020 оны нэгдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Төрийн ордонд болно.

Тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй шатар сонирхогчид оролцох боломжтой юм байна.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.