Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжив

Засгийн газрын хуралдаанаар мах, хүнсний ногооны баталгаат байдлыг хангах, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжив.

Төслийн хэд хэдэн заалтыг өөрчлөн найруулах саналыг уламжлахаар боллоо. Тухайлбал ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хүнсний ногоо, махны агуулах, зоорь барихад олгох бага хүүтэй зээлийг таваас дээш жилийн хугацаатай олгох, орон нутагт 500-1000 тонн багтаамжтай зоорь барихад зээлийн дэмжлэг үзүүлэх, тасралтгүй ажиллагаатай агуулах, зоорь, хадгалалт, борлуулалтын худалдааны нэгдсэн төвийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барихыг төрийн бодлогоор дэмжих зэргийг тусгалаа.

С.Жангар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-11-19 10:16:09
    Хүнсний ногоонд ямар Бордоо хэрэглэхэд Стандарт, хяналт хэрэгтэй байна. Хэтэрхий том хэмжээтэй Лууван Байцаа Шийвгуа борлуулах боллоо. Амт нь муухай гашуун
    66.181.161.48
    Мэдэгдсэн Хариулах