Улаанбаатар-Дархан чиглэлийн шинэ замд 137 сая ам.доллар зарцуулна

Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор болов.

“Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон баталсан. Засгийн газар зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад Улаанбаатар-Дархан чиглэлд  хоёр эгнээ бүхий 202 км хатуу хучилттай зам шинээр барих төслийг оруулаад байна. 137 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл нь 18 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дөрвөн жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1% байх юм.

С.Цэц

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • түмэн 2019-11-20 00:48:54
    дарханын зам үнэхээр хүнд байна, чулуу үсрээд салхины цонх байхгүй болж байна. Ирэх жилээс ажил эхэлбэл засаж эхлэсэн замаа хэсэгчлэн дуусгаад шинээр барих зама...
    202.70.41.114
    Мэдэгдсэн Хариулах
  • a 2019-11-19 19:01:24
    hutsaaa
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах