Өнөөдөр ''Дэлхийн ОО''-ийн өдөр тохиож байна
Өнөөдөр “Дэлхийн ОО”-ийн өдөр тохиож байна. Энэ өдөр бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ боловч тэр болгон анхаарал хандуулаад байдаггүй “Бие засах газар” нь нийгэмд хичнээн чухал болохыг олон нийтэд таниулах өдөр юм. 
 
“Дэлхийн ОО”-ийн өдрийг Сингапурт төвтэй Дэлхийн жорлонгийн холбоо санаачлан 2001 оноос эхлэн жил бүр тэмдэглэж ирсэн.

Энэ өдрийг Дэлхийн улс орнууд янз бүрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхий дээр 2,6 тэрбум хүн жорлон буюу шаардлага хангасан ариун цэврийн байгууламжгүй амьдарч байгаа бөгөөд тэдэнд туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор өндөр хөгжилтэй улс орнуудад хандив цуглуулдаг бол зарим улс орнуудад шилдэг жорлон шалгаруулах уралдаан зохион байгуулах, ая тухтай, цэвэрхэн, шаардлага хангасан бие засах газартай байхын ач тус, эрүүл ахуйн зөв дадлыг уран сайхны аргаар илэрхийлэн хүмүүст хүргэх зорилгоор төрөл бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулдаг уламжлалтай. 

 Манай улсад ариун цэврийн байгууламжийн асуудал тэр дундаа ЕБС, цэцэрлэгүүдийн “00”-ийн асуудал анхаарал татсан тулгамдсан асуудлуудын нэг болсоор байна. Улаанбаатар хотын хувьд харьцангуй гайгүй төвийн сургуулиуд төвлөрсөн шугамд холбогдсон ч нэг хүүхдэд ноогдох суултуур, шээлтүүр, угаалтуурын хүрэлцээ хангамж стандартын шаардлагыг хангадаггүй. Хөдөө орон нутаг, аймгийн төв, сумын сургуулиудын ихэнх нь гадаа бие засах газартай, стандартын шаардлага хангахгүй байгаа нь хүүхдүүдийн эрүүл таатай орчинд сурч боловсроход сөргөөр нөлөөлдөг байна.  

С.Жангар
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.