''Дубайн гэрээ''-г хүчингүй болголоо
"Дархан Монгол ногоон нэгдэл" ТББ-аас өнгөрөгч оны аравдугаар сард Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Дубайн гэрээг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. 

 Жил гаруй хугацаанд шүүхээр хуралдсаны эцэст шүүх нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргалаа. 

Ингэснээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн захирамж хүчингүй болж байгаа юм. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хариуцагч тал буюу Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг давж заалдахгүй бол шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжих юм.

Нэхэмжлэгчийн шаардлагад:

1. Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж/, 

2. Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн //Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж/, 

3. Монгол улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрснийг /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг/ тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд хандсаныг шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-11-19 10:14:08
    Ямар ч байсан гэрээ зурсан албан тушаалтнууд улсад ноцтой хохирол учруулсан тул шийтгэх хэрэгтэй, дараачийн албан тушаалтнуудад сургамж болж үлдэх хэрэгтэй
    66.181.187.178
    Мэдэгдсэн Хариулах
  • ха хаа хаа итгэчихсэн үү т1 хүүхдүүд 2019-11-19 08:57:46
    ха хаа хааа хаана байсан тэр дубайн гэрээ энэ хэн ч мэддэггүй орны хэн ч мэдэхгүй шүүх цуцалчихсан... ха хаа хааа элгийн т1 ч ард түмэн бол доо
    203.217.139.225
    Мэдэгдсэн Хариулах
    • kkk 2019-11-20 01:33:32
      Энд коммент бичсэн ихэнх нөхдүүд MCS угшилтай байх юм.
      202.131.246.181
      Мэдэгдсэн Хариулах
    • kkk 2019-11-20 01:31:19
      MCS-ийн бууны нохой
      202.131.246.181
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-11-19 03:29:42
    Энэ одоо ерөнхий сайд биш биз дэ. Үгээ зөв олж бичээч ээ.
    73.164.185.52
    Мэдэгдсэн Хариулах
    • ӨВГӨН 2019-11-19 03:46:34
      ХҮРЭЛСҮХ ГЭЖ БИЧЭЭГҮЙ БАЙХАД ЯАСАН ИХ БУХИМДАНА ВЭ ,,,,,,ТЭР ҮЕИЙН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖИЙГ ЙОЛГОХГҮЙ БИТГИЙ ПЯЛДАГНАЖ УЛААН ХАМГААЛАГЧ ЦАРАЙЛ ДАА ,,,ха,ха
      192.82.64.190
      Мэдэгдсэн Хариулах
  • ӨВГӨН 2019-11-19 02:49:14
    ЕРӨНХЙИ САЙДЫН,27,99,123 ТООТ ЗАХИРАМЖУУД ХҮЧИНГҮЙ БОЛЖ ГЭЖ ОЙЛГОВ ,,ШҮҮХ ХОЕР УЛСЫН БУЮУ ОЛОН ТАЛТ ГЭРЭЭГ ТАЛУУДЫН ОРОЛЦООГҮЙ ХҮЧИНГҮЙ БОЛГОДОГҮЙ ЮМ ,,,,???
    192.82.64.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Хорлон сүйтгэх ажиллагаа!!! 2019-11-19 02:21:54
    Шүүх нь улс төрийн хийрхэлийн нөлөөнд автан айж дальдичдаг болохоор энэ улс хаашаа явах вэ? Хэн дуртай галзуу нь хүссэнээ шүүхээр гүйцэтгүүлдэг болох нь ээ!!
    64.119.18.41
    Мэдэгдсэн Хариулах
    • Малууд! 2019-11-19 02:23:41
      Монголчууд "МАЛ, ХЭЛ, ХИЛ" 3-аас өөр юу ч хэрэггүй гэж элийрч балайраад махаа идэж тосоор гулигуулан хий хэхрүүлээд хэвтэж байхдаа таарсан улс юм даа!!!
      64.119.18.41
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-11-19 02:12:10
    Шүүх зөв шийдвэр гаргажээ.
    64.119.21.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Хуульч 2019-11-19 01:30:08
    Гэрээ хүчингүй болоогүй шүү. Зөвхөн захирамж. Тусдаа ойлголт...
    202.126.88.160
    Мэдэгдсэн Хариулах