Миний төлсөн татвар багадаагүй
Цахим орчинд “Миний төлсөн татвар багадаагүй” аян өрнөж байна. Учир нь ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн нийт цалингийн 26 хувиа нийгмийн даатгалын шимтгэлд төлөх хууль хэрэгжиж эхэлнэ. Үүнийг иргэд эсэргүүцэж ийн аян өрнүүлж байна. Тодруулбал, 2016 онд ОУВС-гийн Өргөтгөсөн хөтөлбөрт орохдоо НДШ-ийг үечлэлтэйгээр нэмэгдүүлэхээр гэрээ байгуулсан байдаг. Гэрээний хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос 2 хувь, 2019 оноос 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу 2020 онд ажилчдаас болон ажил олгогчоос авдаг НДШ-ийг ажилчдаас тус бүр нэг хувь нэмэх шийдвэр хэрэгжиж эхэлнэ. 

Үүнтэй холбоотойгоор энэ хууль Ерөнхийлөгч хориг тавихаар болсон тухай Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд “Төсвийн тухай хууль нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хоёр хувиар нэмэгдүүлэхээр болсонд Ерөнхийлөгч хориг тавихаар шийдвэрлэсэн байна. Энэ талаар "УИХ-аас 2020 оны төсвийн тухай хууль Ерөнхийлөгчийн тамгын газарт ирээгүй байна. Одоо 23 хувьтай байгаа Нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 25 хувь болгохоор төсөвт тусгасан. Үүнд хориг тавих болсон" хэмээн мэдэгдсэн юм. 

Харин нөгөө талаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар твиттер хуудсаараа дамжуулан “Энэ нь үнэн хэрэг дээрээ ОУВС-ын хөтөлбөрт Ерөнхийлөгч хориг тавьж байна гэсэн үг. ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа ХӨТӨЛБӨР үр дүнгээ өгч, зогсчихсон байсан эдийн засгаа, өндөр хүүтэй зээл, бондуудад дарлуулж байснаа эргэж нэг санаач. 2017 онд батлагдан, хэрэгжээд хоёр жил долоон сар болсон хуульд хориг тавьж болдоггүйгээ мэдэж байгаа болов уу? Тэгээд хоригоо “ЦЭЦЭД” тайлбарлаж чадах уу?" гэжээ. 

Ийнхүү ирэх оноос иргэдийн нуруун дээрх ачааг нэмэгдүүлэх Төрийн шийдвэрийг иргэд хийгээд Ерөнхийлөгч эсэргүүцэж эхэллээ. Уг асуудал хэрхэн үргэлжлэхийг харах үлдэж байна. 

П.ГОО 
Оллоо.мн 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • мма 2019-11-19 10:52:29
    УИХ Ундармаа авгайгийн нийгминн даатгалын сангаас мѳнгѳ авч банкаараа хүүлсэн ѳрийг ард түмэн тѳлѳхгүй шүү. АТГ ѳгсѳн авсантнй нь шалгаад хариуцлагааа тооцооч э...
    202.126.88.217
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-11-19 07:21:40
    Жишээ: Би тэтгэвэрт гарсан хүн тэтгэвэрт гарсаны дараа сарын 1,500,000-н төг-н цалинтай ажил хийж байлаа сар бүр зөвхөн ойролцоогоор НДШ-д 150,000 орчим төг
    202.9.42.127
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-11-19 07:06:20
    МАН 2016 ОНД ЯЛАХДАА "ТАТВАР НЭМЭХГҮЙ" ГЭЖ АМЛАЖ БАЙСНАА МАРТАВ. 2015 ОНД Б.УНДАРМААД АЛДСАН НДШ-ИЙН МӨНГИЙГ ИРГЭДЭЭР ТӨЛҮҮЛЭХ ШИЙДВЭРИЙГ 2017 ОНД ГАРГАСАН.
    202.180.216.19
    Мэдэгдсэн Хариулах
  • ӨВГӨН 2019-11-19 03:39:01
    АЖИЛ ОЛГОГЧ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ХҮНД ТУСАХ НЬ ДЭЭ ,, МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО НЭГ Л БОЛОХГҮЙ БАЙГААМ ДАА,,,,,???:
    192.82.64.190
    Мэдэгдсэн Хариулах
  • ??? 2019-11-19 02:27:36
    НДШ нэмэхэд Ажил олгогчид хүнд тусдаг учраас ажилчдаа цөөлж, орон тоогоо цомхотгохоос аргагүйд хүрнэ! Ажилгүйдэл нэмэгдэнэ! Энэ хэний гавьяа вэ??
    64.119.18.41
    Мэдэгдсэн Хариулах
    • Бахмэлхий 2019-11-19 05:18:28
      Бахмэлхий-н гавъяаа шд.
      203.91.119.147
      Мэдэгдсэн Хариулах