Хонгконгийн их сургууль “дайны талбар” болж хувирав

Засгийн газрын эрх баригчдыг эсэргүүцсэн жагсагчид бөмбөг дэлбэлж, түймэр тавьснаар тулааны талбар болж хувирсан Политехникийн их сургууль руу Хонгконгийн цагдаагийнхан дайраагүй гэж мэдэгдсэн байна. Мэдэгдэлдээ энэ талаарх бүх цуурхал худлаа болохоос гадна тайван байдлыг тогтоохыг олон удаа уриалсны дараа хяналтаа тогтоох арга хэмжээг хэрэгжүүлсэн гэж дурджээ. Өнгөрсөн бямба гаригийн оройноос энэ их сургуульд хүчирхийлэл гарсан байна. Мөн хэвлэлд бичсэнээр жагсагчид тэнд бүгснээс гадна цагдаагийнхныг довтлохын тулд сургуулийн лабораториос нь химийн бодис хулгайлсан аж. Мөн өчигдөр өглөө  их сургуулийн ойролцоох гудамжинд босгосон хаалт, хогийг цэвэрлэхийн тулд  100 гаруй жагсагч цугларсныг цагдаагийнхан нулимс асгаруулагч хий ашиглан тараажээ. Үүний дараа нөхцөл байдал хурцдаж цагдаагийн хоёр ажилтан шархдаж, эргүүлийн машиныг сүйтгэсэн байна. Түүнээс гадна жагсагчид шинжлэх ухааны хүрээлэн, метроны буудлыг холбосон гүүрийг шатаажээ.

Мөн  нийтийн цахим сүлжээнд хүний аминд хүрсэн ноцтой мөргөлдөөн болсноос гадна жагсагчид хлорын хийтэй бөмбөг бэлтгэсэн байсан тухай мэдээллийг түгээсэн гэж  “Глобал таймс” сонинд бичжээ. Өчигдөр өглөө хүртэл  үргэлжилсэн үймээний үеэр цагдаагийнхан 100 гаруй жагсагчийг баривчилсан байна. Өнгөрсөн долоо хоногоос хурцадсан Хонгконгийн мөргөлдөөний улмаас сургууль, худалдааны төвүүдийг хаахад хүрснээс гадна нийтийн тээврийг зогсоосон юм. Үүний улмаас нэг хүн нас барж, 100 гаруй хүн шархадсан байна. Зарим хүн Хонгконгийн нийгэм, эдийн засгийг  уналтад хүргэсэн удаан үргэлжилж байгаа  энэ мөргөлдөөнийг дараагийн үе шатандаа орсон гэж үзэж байгаа аж. Цагдаагийнхан нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд  их сургуульд байрлаж байгаа жагсагчдад зэвсэг болон хүний амь насанд аюул учруулах эд зүйлсээ орхих, нүүрээ нуусан багаа авах, Чеонг ван Роад гүүрээр журамтай гарч ирэхийг уриалсан байна. Мөн тэдний өгсөн зааврыг дагах, цагдаа нар руу халдахгүй байх  ёстой гэж мэдэгджээ.
 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2020-07-06 00:51:24
    Энэ улс ардчилалын шилдэг хэлбэртэй хятад улс нэг улс 2 систем гэж хөндлөнгөөс нь бүдүүлэг оролцох оролцоог л багасгах хөдөлгөөн юм даа
    162.158.7.214
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-11-23 03:54:48
    uhshirsen kommunistuudiin esreg jagsaal .Gonkongd ardchilal togtbol mongold l sain.
    66.181.161.85
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-11-19 07:00:58
    Энэ ямар учир байна аа. Та бүхэн минь нэг тайлбар өгөөч??????!!!!!!!!!!!! Энэ улсыг чинь ардчилалын хамгийн гайхамшигтай улсуудын нэг гэж ярьдаг шүү дээ.
    202.9.42.127
    Мэдэгдсэн Хариулах