Дахин сонгууль явуулах талаар хэлэлцэнэ
Боливын парламент маргааш дахин бүх нийтийн сонгууль явуулах талаар хэлэлцэнэ гэж тус улсын хоёр парламентын дарга нар НҮБ-ын тусгай төлөөлөгч төрийн эргэлт хийсэн Засгийн газар, Ево Моралесийг дэмжигч хүчний хооронд зуучлалын гэрээ хийж байгаа энэ үеэр мэдэгджээ.

Сенатын танхимын дарга Эва Копа "Бид дахин сонгууль явуулахын тулд хамтран ажиллахад бэлэн байгаагаас гадна бүх боломж байна" гэж парламентын дарга Серхио Чокетэй хамтран хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэвлэлийнхэнд хэлсэн байна. Харин Копа, Чоке нар парламентын хоёр танхимд 2/3 хувиас дээш санал авсан "Социализм руу хөдөлгөөн" намынхан цөөнх болсон хүчнийг энэ хууль ёсны санаачлагад нэгдэнэ гэж найдаж байгаа юм. Хуульд зааснаар ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жанни Аньес "Үндсэн хуульд зааснаар түр Засгийн газар 90 хоногийн дотор үндэсний сонгууль явуулна" гэж мэдэгджээ.

Гэхдээ тэрээр парламентын эрх баригчидтай харилцаа тогтоосон  талаар юу ч мэдэгдээгүй бөгөөд үүний оронд тушаал гаргаж сонгуулийг дахин явуулах санал тавьсан байна. Мөн парламентын ажиллагааг эсэргүүцнэ гэж мэдэгджээ. Серхио Чоке "Боливын ард түмэн хүлээж байгаа шинэ сонгуулийг дахин явуулах талаар үндсэн хуульд заасан заалтыг биелүүлэхийн тулд парламент дахин хуралдах нь чухал" болохыг онцолсон байна. Харин НҮБ-ын тусгай төлөөлөгч Жан Арнаул энэ сарын 16-нд найрамдлын хэлэлцээр байгуулахын тулд Жанни Аньестэй уулзаж эхлээд байгаа юм.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.