АНУ тавьсан хоригоо эрчимжүүлэв
Кубын Засгийн газраас твиттертээ АНУ 1962 оноос  Гаванад тавьсан эдийн засаг, санхүү, худалдааны хоригоо энэ орны компаниудад тавьсан гэж бичжээ. АНУ Кубад тавьсан хоригоо Гавана хот үүссэний 500 жилийн ойг тэмдэглэх үеэр эрчимжүүлж байна гэж дурдсан байна. Вашингтоны зүгээс хэрэгжүүлнэ гэж энэ сарын 15-нд мэдэгдсэн маргаашнаас хэрэгжих шинэ хоригийг Гавана болон Матанзас хотын таван зочид буудал болон энэ орны аялал жуулчлалын  газруудад тавьжээ.

Цагаан ордноос хориг тавьсан энэ компаниуд болон байгууллагуудад АНУ-ын иргэн, байгууллагатай санхүү, эдийн засгийн ажиллагаа хамтран явуулахыг хориглосон байна. Хориг тавьсан талаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Гавана хот байгуулагдсаны 500 жилийн ойг тэмдэглэхийн өмнө мэдэгджээ. Тэрээр "Энэ хоригийг Кубыг Николас Мадурогийн тэргүүлдэг Венесуэлийн Засгийн газартай нарийн холбоо тогтоосон учраас ногдуулж байгаа шийтгэл" гэж мэдэгдэлдээ дурдсан байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.