Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого явагдана

Хүн амын мэдээллийн санг шинэчлэх ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хүн ам, өрхийн урьдчилсан бүртгэлийг хийх  ажил нийслэл, дүүрэг, хорооны түр товчоог байгуулан энэ оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн өнөөдрийн байдлаар 57.8 хувьтай явагдаж байгаа аж.  Хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг цахим болон уламжлалт хэлбэрээр явуулах бөгөөд арванхоёрдугаар сарын 8-9-нд шилжих шөнө эхлүүлж, арванхоёрдугаар сарын 16-17-нд шилжих шөнийн хооронд явуулахаар товлолоо.

Хүн амын өрхийн мэдээллийн сан 2015 оноос хойш шинэчлэгдээгүйн дээр, айл өрх хорооны бүртгэлийн дэвтэргүй байгааг харгалзан үзэж тус тооллогоор 390000 бүртгэлийн дэвтрийг шинээр хэвлэх аж.

Түүнчлэн “Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллог”-ын хүрээнд “Байшин орон сууцны тооллого”-ыг арваннэгдүгээр сарын 19-өөс арванхоёрдугаар сарын 25-ныг дуустал явуулахаар шийдвэрлэлээ. Нийслэлд 1960 оноос хойш байшин, орон сууцны тооллого явагдаж байгаагүй бөгөөд айл өрх байнга амьдран суудаг сууцны нэгжүүдийг тодорхойлох юм.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Od 2019-11-18 07:14:02
    toollogoor ybaa humuus tanih tendeg buhii zuiliig ail orhuuded uzuulj baij burtgel hiih heregtei ym shigee. Uchir ni hunii resistoriin dugaar orshin suugaa
    182.160.33.235
    Мэдэгдсэн Хариулах