Нүүдэлчин иж бүрдэл хоолны газрын үйл ажиллагааг зогсоолоо

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу БЗД-ийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний баруун талд байрлах Нүүдэлчин иж бүрдэл хоолны газарт үйл ажиллагаанд хүнсний чанар, стандарт, эрүүл ахуйн халдвар хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийлээ. 

Шалгалтаар тус хоолны газар нь Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 02-01/104 дүгээр шийдвэрээр ашиглалтыг хориглосон нийтийн зориулалттай орон сууцны барилгад байрладаг, хоол үйлдвэрлэлийн технологийн урсгалыг буруу зохион байгуулсан, ажлын байрны тааз, шал нь зай завсар ихтэй зориулалтын бус, хүнсний зориулалтын агуулахгүй, хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим зөрчсөн, бохирын шугамын тос баригчийг тогтмол цэвэрлэдэггүй ачааллаас болж бохирын шугамд бөглөрөлт үүссэн. Орон сууцны орцонд бохирын үнэртэй, хуульд заасан стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх журмыг зөрчсөн зөрчлийг үндэслэн Зөрчлийн хэрэг нээж, үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

МХЕГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-11-18 08:57:13
    ene denduu zavaan gazar sejig hurmeer haasan ny boljee
    66.181.161.44
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-11-18 07:58:38
    зөв зөв. хүний сэтгэлд хүрсэн газар сэтгэлд хүрсэн үйлчилгээ үзүүлж байх хэрэгтэй. зарим нь хүнээс мөнгө авч үйлчилж арай дэндүү хоол, байраар үйлчилдэг
    124.158.124.185
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-11-18 07:31:43
    дүрэм журмаа барих нь зөвш дээ, орон сууцны доор хоолны газар бйаж болохгүй
    192.82.64.248
    Мэдэгдсэн Хариулах
  • Мэргэжлийн Хяхаж Боогчдод 2019-11-18 06:42:18
    Ер нь тэгээд энэ юм хийж бүтээж ядаж байгаа бүхнээ хаагаад хориглоод дампууруулаад буцаад социализм даа орсон дээр юм шиг байна доо. Хөгжил энэ тэр ээр яахын.
    202.55.188.93
    Мэдэгдсэн Хариулах