УИХ-ыг сурвалжлах журмыг шинэчиллээ
Улсын Их Хурлын Тамгын газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/-ын хооронд байгуулсан хэлэлцээрийн протоколын дагуу БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн “Цахим парламент” төслийн нээлт энэ сарын 29-ний өдөр болох юм. Уг төслийн хүрээнд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны танхимуудын санал хураалт, микрофоны систем, чуулганы хуралдааны танхимуудын дүрс бичлэгийн төхөөрөмжүүдийг шинэчилж, LED дэлгэцээр тоноглоод байна. Түүнчлэн парламентын сэтгүүлчдийн өрөөг шинэчилж шаардлагатай техник хэрэгслээр тоноглосноор парламентын сэтгүүлчид Төрийн ордонд мэдээ, сурвалжлага бэлтгэх, дамжуулах, чуулганы үйл ажиллагааг ажиглах зориулалт бүхий, чуулганы хуралдааны дуу, дүрс бичлэгийг хуулбарлаж авах техникийн боломжоор хангагдсан тусгай өрөөтэй болж байгаа юм.

Энэхүү төслийг хэрэгжүүлж техникийн шинэчлэл хийсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаас гарсан саналыг үндэслэн Улсын Их Хурлын даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн захирамжаар Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журмыг шинэчлэн баталлаа.

Энэ журмын зорилго нь хэвлэл мэдээллийн ажилтанд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх эрхийн үнэмлэх олгох, Төрийн ордон дахь сэтгүүлчдийн өрөөг ашиглах, тогтоосон цэгүүдэд ярилцлага, сурвалжлага авах харилцааг зохицуулахад чиглэгдсэн байна.

 Сэтгүүлчдийн өрөөнд шинээр суурилуулсан дуу, дүрс бичлэгийн техник, тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах болон Улсын Их Хурлын даргын захирамжаар шинэчлэн баталсан Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журмын талаарх парламентын сурвалжлагчдад зориулсан сургалтыг энэ сарын 25-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.