745 бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна
Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 387 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ. Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 71 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна. Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 327 бүтээлд патент олгосны 172 нь шинэ бүтээлийнх, 155 нь бүтээгдэхүүний загварынх байна. Харин 2019 оны 10 дугаар сард иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 39 бүтээлд шинээр патент олгосны 12 нь шинэ бүтээлийнх, 27 нь бүтээгдэхүүний загварынх байна.

Оюуны өмчийн байгууллагад ашигтай загварын гэрчилгээ авахаар 2019 оны эхний 10 сард 198 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 129 ашигтай загварт гэрчилгээ олгожээ. Харин 2019 оны 10 дугаар сард иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 6 ашигтай загварт гэрчилгээ олгосон байна. Мөн барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авахаар 2019 оны эхний 10 сард 4203 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Нийт мэдүүлсэн барааны тэмдгийн 2198 нь Мадридын хэлэлцээрийн дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна. Иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 3482 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгож, 565 барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан байна. Харин 2019 оны 10 дугаар сард иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн
395 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгосон байна.

Бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар 2019 оны эхний 10 сард 838 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргаснаас 745 бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна. Харин 2019 оны 10 дугаар сард 97 бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна.

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.