Хотхонуудын хаагдсан орц гарцыг нэн даруй нээхийг үүрэг болгов

Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах "Өгөөмөр" захын зүүн талд аж ахуйн нэгж нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааснаас болж "Ахмадын хотхон", "Шинэ үе", "Өгөөмөр" хотхоны 10000 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөөр ирсэн байна.

Дээрхи нөхцөл байдлыг өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан газар дээр нь очиж шалгаснаар иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэн, орц гарцыг нээх, замын бөглөрөл түгжрэлийг сааруулахад гурван чиглэлийн замыг богино хугацаанд нээж  ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр иргэдэд хандан “Та бүхний гаргасан гомдол саналыг нийслэлээс богино хугацаанд шийдвэрлэхээр болж байна. Харин одоо иргэд оршин суугчид та бүхэн амьдарч буй орчныхоо гаднах талбайг тохижуулж, ногоон байгууламж бүхий стандартад нийцсэн орчинтой болгоорой. Иргэд ч мөн эрхээ эдлэхийн дээр үүргээ ухамсарлан өөрсдийн ая тухтай орчныг бүрдүүлэх ёстой шүү” гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2019-11-16 05:51:49
    bayanbyrdees uragsh bairnuudiin khashaag buulgaj yavgan hkyn yavah bolomj olgoj tuslaach bayarlalaa
    66.181.171.26
    Мэдэгдсэн Хариулах
  • зорчигч 2019-11-15 08:48:46
    18-р сургуулийн зүүн талын гарцыг хаасан сөхийг дийлэхгүй хануул дүүргийн 3-р хороон дарга та ажил хийгээ ч сургуулийн хүүхэд, машин,явган зорчигч яаж зөрж бн....
    203.91.112.130
    Мэдэгдсэн Хариулах
  • MNG 2019-11-15 08:36:28
    Хотын төвийн урт цагааны хаан банкны тэнд байгаа хотын үзэмж муухай харагдуулж байгаа хаалттай балгас болсон ТҮЦ ийг нүүлгээсэй.
    202.70.34.130
    Мэдэгдсэн Хариулах