Ажиллах хүчний судалгааны 2019 оны 3 дугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.3 сая нь ажиллах хүч байгаа бөгөөд ажиллах хүчний оролцооны түвшин 60.1 хувь байна. Ажиллах хүчний оролцооны түвшинг хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүд 67.4 хувь, эмэгтэйчүүд 53.5 хувь байна. Хөдөлмөрийн нөөцөд ажиллагчдын эзлэх хувь буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин 54.2 хувь байна. Хүйсээр авч үзэхэд эрэгтэйчүүд 60.1 хувь, эмэгтэйчүүд 48.8 хувь байна.
Ажиллах хүчний 1.2 сая нь ажиллагчид, тэдгээрийн 10.9 мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байна. Харин улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 850.9 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам, тэдгээрийн 51.3 мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажилгүй хүний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүчинд багтаж байна.
Хөдөлмөрийн дутуу ашиглалтыг үнэлэх дөрвөн үзүүлэлтийг 2019 оны 3 дугаар улирлын байдлаар авч үзэхэд, хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 14.2 хувь, ажилгүйдлийн түвшин 9.9 хувь байна. Харин ажилгүй хүн болон боломжит ажиллах хүчний нэгдсэн түвшин 13.3 хувь, цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдлийн нэгдсэн түвшин 10.7 хувь байна.
С.Цэц