Өнөөдрөөс 3000 гаруй хоёроос тавдугаар ангийн сурагчдад 40 автобусаар үйлчлэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус”-ыг арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс туршилтаар явуулж эхлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Эхний ээлжинд  СХД, БГД, ХУД, БЗД, ЧД, СБД-ийн ерөнхий боловсролын 29 сургуулийн 3000 гаруй хоёроос тавдугаар ангийн сурагчдыг Нийслэлийн Боловсролын газраас гаргасан судалгааг үндэслэн 33 чиглэлд 40 автобусаар үйлчлэхээр төлөвлөөд байна.

Сургуулийн автобус нь сурагчдыг өглөө, өдөр, орой хичээл эхлэх болон тарах цагуудад үйлчлэх бөгөөд дээрх автобусуудыг хаягжуулах, хяналтын төхөөрөмж суурилуулах, техникийн аюулгүй байдлыг хангуулах зэрэг ажлуудыг хийгээд байна. Энэ ажлыг эхлүүлснээр хотын ачаалал түгжрэлийг бууруулах, цаг хугацаа, зардал хэмнэх зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.
















 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баадай 2019-11-16 05:55:08
    Хотын удирдлага чинь харин бодитой юм хийж бн шүү, налайхын зам, утаа, хүүхдийн автобус зэрэг. одоо нийтийн тээврийн тоог нэмж цэвэрхэн болгочихвол ок
  • Zov 2019-11-16 04:14:29
    Yanztai!
  • Иргэн 2019-11-15 07:16:30
    Энэ бодлого чинь маш зүйтэй цаашдаа бодлогоор дэмжиж автобусныхаа тоог нэмээрэй.
  • Irgen 2019-11-15 02:47:57
    Хүүхдүүдийн төлөө зөв арга хэмжээ. Баяр хүргэе.
  • Гарчигаа зөв бич 2019-11-15 01:44:04
    ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ХОЁРООС ТАВДУГААР АНГИЙН 3000 ГАРУЙ СУРАГЧДАД 40 АВТОБУСААР ҮЙЛЧЛЭНЭ
  • зочин 2019-11-15 01:40:21
    Энэ чинь л харин Түгжрэлийг бууруулах хамгийн зөв алхам байж мэднэ дээ,
  • зочин  2019-11-15 00:19:19
    гарчигаа ойлгомжтой бичээч. 2-5-р ангийн 3000 гаруй сурагчдад 40 автобус үйлчлэхээр болжээ.