Тэрслүү тэмээчин
Тэмцэгч. Тэнүүлчин
Тэсвэртэй. Тэнгэрлэг
Тэлэгдсэн. Тээнэгэлзсэн.
Тэмүүлэлсэн. Тэлчлэгдсэн.
Тэмтэрсэн. Тэгширсэн.

Тэнэг. Тэнгэр  үзэлт. Тэмээчин бүсгүйг бид түмэн янзаар бичиж, ярьж, төсөөлж, итгэж үнэмшиж, эргэлзэнгээ ярьсаар... Харах, ярих, сонсох, бодох, төсөөлөх гэдэг бодит байдлыг биеэр мэдрэхээс тэс өөр зүйл.

Дулаан тухлаг машинаар 1000 км зам туулан Дорнод орсон хүн холыг гайхаж, ядарсанаа янгинтал бичиж байна. Гэтэл 5000 гаруй км замыг 4 улирал дамжуулан тэмээгээр туулчихаад ажрахгүй яваа бүсгүйг бид баалж суух нь зүйд үл нийцнэ.  Гэр бүлийн маргаан элдэв янзын хов живийг базаж ирээд түүний аялалыг буруутгах хүн ч цөөнгүй байна. Монгол улсын иргэн тэр дундаа бүсгүй хүн тэмээгээр аялаж яваа нь чухал болохоос гэр бүл нь тийм ч гол асуудал биш. Аялал жуулчлалын яам хэдэн тэрбумаар сурталчилж таниулах ажлыг нэг бүсгүй тэмээ унаж гараад л хийчихлээ. Бид муулж суухад дэлхий шагширч байна. Тэр бүү хэл “Монгол бүсгүй” гэж дэлхийн хэвлэл мэдээллүүд бахархан бичиж байна. Биднүүс хадам нь тийм, нөхөр нь тийм, өөрөө тийм гэж ор хөнжил, тогоо шанга ярьсаар л байна. Гэтэл дэлхий аялал жуулчлал, тэмээн хөсөг, монгол ахуй, эмэгтэй хүн тэсвэр тэвчээр гэх мэт өргөн цар хүрээгээр мэдээлж байна.

Цан хүүрэг татсан дүн өвлөөр цасан шуурга сөрж, цангаж ээдсэн халуун зунаар элсэн говийн халууныг туулж,их алсыг зорьж явна. Зорилго нь юу байна вэ гэж асууж хүн олон биз. Түүнийг буруутгаад хувийн амбиц, мөнгө босгох арга, нэр төр хөөсөн хэнээрхэл гээд юугаар ч хэлж болно. Гэвч тэр бүхэн чинь таны амны эхүүн үнэр болохоос түүний аялалын сэхүүн мөрөөдөл биш.

Зүгээр ч нэг аялаад байсангүй. Аяны тухай цуврал баримтат кино бүтээж дэлхийн 20 оронд гаргаж байгаа гэсэн. Тэр хэлсэн нь: “Хэрэв Лондон хүртэл аяллаа дуусгачихвал тэмээн жингийн нэг цуваагаар хамгийн хол аялсан түүхэн аяллын эзэн болно. “Өрнөдийн тал нутаг” төслөөрөө монголын соёлыг дэлхий дахинд таниулж сурталчлахын зэрэгцээ эмгтэйчүүдийн хүч чадлыг харуулахыг хүссэн” ингэж ярьсан.Ярьсандаа хүрэхэд нь дэм болохгүй юмаа гэхэд саад болохгүй л байх нь ихээхэн тус юм.

Тэр бас ингэж хэлсэн: “Ихэнх хүмүүс амьтадтай аялна гэхээр машин барьж байгаатай адил хялбар гэж боддог. Яг үнэндээ үүнд маш их цаг зарцуулдаг. Тэмээдээ идүүлнэ. Элдэв догол авахаас сэргийлнэ. Тэмээний тавхай их зөөлөн байдаг болохоор хол явахад тохиромжгүй. Хэт удаан явахаар хагарч, цус гардаг. Үүнээс сэргийлж хөлд ньтос түрхэж иллэг хийнэ. Өөрөөр хэлбэл өөрөөсөө түрүүлж унаандаа анхаарал тавих ёстой” гэжээ. Үнэн бол энэ. Машин тэрэгний аялал бол эзэндээ тав тух өгч байдаг бол. Хөсөгт аялал унаандаа тав тух авч ирэх ёстой. Тэгэхгүй бол цаашаа явахгүй шүү дээ. Өөрөө сайхан унтахаас илүү тэмээгээ сайн амраах, өөрөө хоол идэхээс өмнө тэмээнийхээ өл хоолыг тааруулах нь хамгийн чухал. Хөсөг нүүдэл-аялал их тэвчээрээс гадна их ухаан шаардана. Тиймээс ухааралд тэмүүлсэн, урашилж тэмцсэн, урамшиж тэнүүчилсэн, тэвчиж тэсвэрэлсэн, тэлэгдсэн гадуурхагдсан, олох гэж тэмтэрсэн, орчлонгоос өгсөн тэнгэрлэг хувьтай, магадгүй зөрүүд тэнэг араншинтай, тэнгэр үзэлт монголчуудын удам тэмээчин бүсгүй нь тэмүүлэл зогсошгүй биз ээ.

Өвөг дээдэс минь жим харгуйг нь гаргаж Өрнө Дорныг холбосон “Торгоны зам”-аар өөдөсхөн жаахан бүсгүй их үйлсийг тээж явна. Өнө монгол заяа өдөт сум шиг исгэрч явахад өт хорхой шиг өчүүхөн хүмүүс өч төчнөөн байх нь хэнд ч хамаагүй. Жингийн цуваа явж өнгөрөхөд жингэр хуцаж үлддэг түүхтэй билээ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-11-15 01:43:24
    бичэг хийхдээ тэмээгээр явдаг бусад үед нь машин, онгоцоор л яваад байгаа харагддаг юм. Харин тэр тэмээчин нь бол явж байгаа нь үнэн.
    66.181.168.81
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-11-14 10:54:49
    Мундаг байна аа. Одоо хаана явж байна аа ? Тэрийг мэдээлээчээ...
    66.181.186.46
    Мэдэгдсэн Хариулах
  • chadigaan aldtalaa bitgii deiirchgee?... 2019-11-14 10:44:51
    Hen heregtei hereggyi yum sedej heterhii tenyychil gesen yum be?hend yangyyrhah sanaa baigaam?ene yadarsan ediin zasagtai Mongol ylas orsin togtnoh uu?es orsih ...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах