Терроризм газар авч байгааг санууллаа
Хонгконг дахь БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчийн газар терроризм, эмх замбараагүй байдал газар авч байгаа энэ хотод эмх журам тогтоох, үймээнийг зогсоох арга хэмжээ авахыг уриалсан гэж "South China Morning Post" сонинд бичжээ.

Сануулгыг энэ сарын 11-нд 287 хүн баривчлагдсан цагдаагийнхан болон жагсагчдын хооронд болсон мөргөлдөөний үеэр өгсөн байна. Энэ байгууллага өнгөрсөн шөнө хийсэн мэдэгдэлдээ "Үймээнийг зогсоох, эмх журмыг эрт тогтоох, оролцогчдыг баривчилж, хөнгөн шийтгэхийн тулд Хонгконгийн засаг захиргаанаас батлах бүх арга хэмжээг дэмжих" шийдвэрийг гаргаснаа мэдэгджээ.

Тайвань, Макао, БНХАУ руу гэмт хэрэгтнийг хүлээлгэн өгөх хуулийн төслийг эсэргүүцэж гарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өнгөрсөн зургадугаар сард эхэлсэн юм. Тиймээс Хонгконгийн Засгийн газар өнгөрсөн есдүгээр сарын эхээр маргаан дагуулсан энэ хуулийг цуцалсан билээ. Гэхдээ жагсагчдын зүгээс тавьсан эсэргүүцлийн хөдөлгөөний идэвхтнүүдэд өршөөл үзүүлэх, цагдаагийнхны үйлдлийг тусад нь судлах, улс төрийн үйл явцыг дахин эхлүүлэх гэсэн шаардлагыг биелүүлэхээс татгалзжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.