Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ яагаад хоригдсон бэ?

БНСУ-ын иргэн Ү Тэк Гуаны гомдлын дагуу хуулийн байгууллага шалгалт явуулж, тус улсад Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Сүхээг цагдан хорьсон билээ.  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг 30 хоногийн хугацаатай хорих шийдвэр гаргасан байдаг. 

Ж.Сүхээг  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын төрийн өндөр албан тушаалтнуудтай хамсан,  БНСУ-ын  иргэнийг залилан мэхэлж гурван сая ам.доллар авсан, түүнчлэн 2013 онд сонгуулийн сурталчилгаанд хандив болгож 700 сая вон нэхэж авсан гэх хэрэгт яллагдагчаар татсан байдаг.   Энэ хэрэг нэлээд эртнээс яригдаж эхэлсэн ч залилуулсан гэх солонгос иргэн  өнгөрсөн есдүгээр сарын 11-нд Монгол Улсад ирж, хууль хяналтын байгууллагад гомдол, мэдүүлэг өгснөөр дахин сөхөгдөж байгаа юм.   Улмаар  БНСУ-ын иргэн Ү Тэк Гуан Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх,  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын төрийн өндөр албан тушаалтнууд, хуулийн байгууллагын удирдлагуудад  хандаж гомдол гаргасан юм.  

Тэгвэл солонгос иргэний ирүүлсэн гомдолд  Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээтэй холбоотой ямар баримт дурдсаныг хүргэе.   Захидалд “…Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоогүй л бол энэ хэмжээнд зохион байгуулалттайгаар үйлдэх боломжгүй, ямар ч өө сэвгүй залилан мэхлэх ажиллагаанд хохирогч миний бие итгэхгүй байх аргагүй байсан учир 2012 оны гуравдугаар сард БНСУ-ын иргэн И Жун Му-гаар дамжуулж “Өрмөгтэй” гэх Х9909 тоот ашигт малтмалын лицензийг 5.0 сая ам.доллараар худалдахаар тохирч, үүнээс 3.7 саяыг шилжүүлсэн.  Мөн ингэхдээ Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ нарын нэхсэн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуульд зарцуулах улс төрийн мөнгө гэх 700 сая воныг шилжүүлсэн.  Энэ мөнгөний араас шалгахад Солонгосын иргэн И Жун Му нь хохирогчоос авсан чекийг бэлэн мөнгөөр сольж, Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээгээр дамжуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын эрх бүхий иргэнд шилжүүлсэн байдаг…” гэжээ. 

Улс төрийн мөнгийг дамжуулсан  Ж.Сүхээгийн найз гэх И Жун Му-гийн БНСУ-ын цагдаагийн газраас баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед мэдүүлэг өгсөн бөгөөд энэ нь баримтаар нотлогдсон байна.  Улмаар энэхүү улс төрийн мөнгөний ажиллагаанд оролцсон И Жун Му-нд Солонгосын прокурорын газраас зургаан  жилийн хорих ялаар шийтгэсэн байдаг.  Харин Ж.Сүхээг татан шалгах байсан ч Дипломат албаны эрхийн дагуу хэрэг үүсгэж, шалгаагүй тухай БНСУ-ын иргэн, хохирогч Ү Тэк Гуаны гомдолд дурьдсан байна.  Харин энэ удаа Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан  Ж.Сүхээг баривчлан хорьсон нь улс төрийн мөнгийг залилан мэхлэх аргаар  босгосон энэ хэрэгт шинэ нөхцөл байдал үүссэн болохыг харуулж буй юм.


 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эрдэм 2019-11-16 08:08:00
    гол буруутан нь нэр устайгаа элбэгдорж цагаан байхад яагаад сүхээг барьж хорьдог бна миний мэдэхийн сүхээ казгастаны элчин сайд байхдаа тоомчуудын угаах зорилго...
    64.119.19.65
    Мэдэгдсэн Хариулах
  • Лам 2019-11-15 05:30:28
    Энэ ноомой амьтаныг но-той болгосон этгээд нь өнөө хар санаат Цагаан хэмээх зальт луухаан мөн дөө. Цагааныг хорьж шалгах нь зөв ш дээ. Хөөрхий золиос боллоо ш
    94.123.237.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-11-15 02:59:59
    Ямар ч хүн Мөнгө босгож улс орондоо хөрөнгө оруулалгүй яахав,даан ч тэр мөнгийг хэн хаана ашиглаж завшсан бэ гэдгийг л олох нь зөв.
    66.181.179.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-11-15 02:46:30
    9-р сарын 11 нд гомдол гаргаж явуулсан гэж урьд нь бичиж бсан чинь одоо болохоор энэ мэдээнд өөрөө ирж өгсөн болоод явчихлаа,худал битгий бичээд байгаа ч.
    66.181.179.186
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-11-15 01:36:27
    Долир худалч хулгайч хошгируулагч авлига ч Эби хаачсан вэ?Энэ сэжг-н хүүр-г авчирч МУ-н хуул-н дагуу ш-тгэл-г нь хүртээвэл таарна!Түмэн олны хараанаас мултрахгү...
    103.26.193.221
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-11-14 11:59:28
    Тэр тамгын газрын гээд байгаа нөхрөө барьж хориод шалгаач улс орны нэрийг гутаасан шунал вэ Өөр улс орны төрийн дээд албан тушаалтанууд ийм увайгүй биш шүү
    150.129.142.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-11-14 10:55:43
    Ter hulgaichaa horioch ! Buruu hunee hoirj baihin ! Uher mglchuud gej araggui yumda ..
    122.47.94.229
    Мэдэгдсэн Хариулах
  • Сайхан 2019-11-14 06:53:04
    Түмний шившиг ой гутам Ц.Элбэг. ж.Сүхээ нар там руугаа тонилмой
    66.181.168.200
    Мэдэгдсэн Хариулах
    • Баабар 2019-11-18 02:53:59
      Мэдэж хуцаж бай малаа
      211.184.139.98
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-11-14 05:50:07
    Наагуур нь тойрч давхиж байхаар мөнгө авсан Баабарын хэлсэн ховч хар,Элбэгээ мэт жинхэнэ эздийг шалгаач
    122.201.23.226
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-11-14 05:04:11
    нүдний булай
    182.160.39.87
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-11-14 03:25:57
    Ховч хар гэж нэг нөхөр маш их холбоотой
    202.70.34.70
    Мэдэгдсэн Хариулах
    • Баабар 2019-11-18 02:55:18
      чи бөгс шиг цагаан юмуу
      211.184.139.98
      Мэдэгдсэн Хариулах
  • Хэн ч биш 2019-11-14 02:51:51
    Бас нэг улс төрийн хулгайчуудын золиос
    211.184.139.98
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-11-14 02:47:47
    en zuil barimttaim bol ter mung avsn hulgaich naraa horioch ted nar n yagaad zuv zugeer ajilaa hiigeed yavaad bgan???? Bugdiig n zereg shalgah heregtei biz de??...
    211.184.139.98
    Мэдэгдсэн Хариулах
    • од 2019-11-14 05:43:32
      миний бодлоор тэднийгээ өмгөөлж өөрөө хэргээ үүрэх байхаа даа
      139.5.218.38
      Мэдэгдсэн Хариулах
      • Syhee avaagui 2019-11-14 07:40:17
        Syhee uuruu mungu avaagui, damjuulsan baih oo.
        202.70.34.70
        Мэдэгдсэн Хариулах