Хотын Захирагч  ''U-money'' цахим төлбөрийн системийг боловсронгуй болгох асуудлыг судалж ажиллав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “T-money” компанийн ерөнхийлөгч Ким Тэ Гыг байлцуулан нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, “U-money” цахим төлбөрийн системийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгоход цаашид юуг анхаарч ажиллах шаардлагатайг нөхцөл байдал дээр нь очин судалж ажиллалаа.  

“Улаанбаатар смарт карт” ХХК нь “Удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” төслийг хэрэгжүүлэх мастер гэрээгээр нийт 500 байршилд цэнэглэх цэг байгуулах үүрэг хүлээсэн хэдий ч иргэдийн зорчих эрэлт, хүндрэл багатай үйлчлүүлэх нөхцөлийг сайжруулах зорилгоор цэнэглэх цэгийн тоог нэмэгдүүлэн ажилладаг. Тус компани үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойшхи хугацаанд буюу 2016 онд цэнэглэх цэгийн тоо 399, 2017 онд 492, 2018 онд 538 байсан бол өнөөдрийн байдлаар 539 цэг ажиллаж байгаа аж. Гэсэн хэдий ч карт борлуулах цэг автобусны буудал бүрт байдаггүй, хүртээмжгүй байдлаас болж иргэд бэлэн мөнгөөр зорчдог, өглөө эрт цагтаа онгойдоггүй, зарим тохиолдолд хаалттай байдаг гэх зэрэг олон шалтгаанаас болж иргэдэд хүндрэл бэрхшээл учирдаг. Энэ асуудалтай холбоотойгоор Хотын Захирагч С.Амарсайхан “T-money” компанийн ерөнхийлөгч Ким Тэ Гыгийн хамт нийтийн тээврээр зорчиж, иргэдээс "U-money" цахим төлбөрийн картыг хэрэглэхэд тулгамдаж буй ямар асуудал байгааг сонсож, цаашид үйлчилгээгээ илүү хүртээмжтэй, хүндрэлгүй хүргэхэд ямар арга хэмжээ авч ажиллах талаар ярилцсан юм.

“T-money” компанийн ерөнхийлөгч Ким Тэ Гыгийн зүгээс “U-money” цахим картаар үйлчлүүлэхэд иргэдэд тулгамдаж буй асуудлыг нөхцөл байдал дээр нь харж, цаашид ийм асуудал гаргахгүй байхад анхаарч ажиллан, картны цэнэглэх, борлуулах цэгийг нэмэгдүүлж, үйлчилгээгээ улам сайжруулж ажиллах шаардлагатай гэдгийг “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагуудад онцгойлон анхааруулж, үүрэг болголоо.


Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-11-14 02:20:34
    СО нарын гараас салгаж аваач дээ.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Зорчигч 2019-11-14 02:18:14
    Энгийн зардал бага гаргах карт хийгээд үнэгүй тараах хэрэгтэй. Тэгэхгүй бол жолоочид бэлэн мөнгө маш ихээр очиж байна. Америкад гэхэд л метроны карт үнэгүй
    150.129.140.174
    Мэдэгдсэн Хариулах