С.Амарсайхан нийтийн тээврээр зорчин иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонсон, шийдвэрлэхээ илэрхийллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан /2019/11/13/ нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, цахим төлбөрийн системийг боловсронгуй болгох зорилгоор Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар болон “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагуудын хамт үйл ажиллагааг нь нөхцөл байдалд нь очиж шалгаж ажиллалаа.

Хотын Захирагчийг дагалдан Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Сөүл хотын оролцоот “T-money” компанийн ерөнхийлөгч Ким Тэ Гыг, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн ерөнхий захирал Шин Дун Ү, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа, “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд тэргүүтэй холбогдох албаны хүмүүс байлцав.

Хотын Захирагч холбогдох албаны хүмүүсийн хамт эхлээд “Ленин клуб”-ын автобусны буудлын “U money” карт худалдан авах, цэнэглэх гэрээт цэгүүдээр орж, борлуулагчидтай уулзан санал сэтгэгдлийг нь сонслоо. Тэндээсээ Ч:30 номерийн автобусанд сууж, нийтийн тээврээр зорчиж байгаа иргэд, олон нийттэй уулзан, хүндрэл бэрхшээлтэй ямар асуудал байгааг тодруулан асууж, цаашид юуг анхаарч ажиллах талаар нээлттэй санал солилцож ярилцсан юм.

Зорчигчдийн зүгээс “Нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хүндрэлтэй зүйл бий. Автобус өвлийн улиралд хүйтэн, цонх нь цантдаг, гадаа удаан хүлээж зогсдог байдлыг шийдвэрлэх, смарт карт цэнэглэх цэгүүдийг олшруулах, өглөө эрт цагтаа онгойдог байх, автобусны эргэлтийг нэмэгдүүлэх” гэсэн зарим саналуудыг Хотын Захирагчид уламжилж байв.

Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж байгаа нийтийн тээврийн цахим карт цэнэглэх нийт 539 цэгийн 318 буюу 59 хувь нь нийтийн тээврийн үйлчилгээний автобусны зогсоол дээр, 124 буюу 23 хувь нь автобусны зогсоолоос 5-50м-ийн зайд, 38 буюу 7 хувь нь автобусны зогсоолоос 60-100м-ийн зайд, 59 буюу 11 хувь нь автобусны зогсоолоос 110-600м-ийн зайд байрладаг.

 

“U money” цахим карт цэнэглэх цэгийн тоог нэмэгдүүлэхээс гадна банк, интернэт, АТМ-ээр цэнэглэх боломжтой картуудыг гаргах чиглэлээр ажиллаж байна гэж “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагууд энэ үеэр Хотын Захирагчид мэдээллээ.

Дараа нь Хотын захирагч С.Амарсайхан Ч:65 Зайсан-Офицеруудын ордон, Ч:2 Шаргаморьт-Дүнжингарав чиглэлийн нийтийн тээврээр зорчиж, чиглэл тус бүрт зорчигчдын үйлчлүүлэх ачаалал ямар байгаа болон автобусны жолооч нарт тулгамдаж буй асуудал юу байгааг асууж ярилцан, цаашид нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, автобусны тоог нэмэгдүүлэх, иргэд, олон нийтэд ая тухтай цэвэр орчинд үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Нийтийн тээврийн үйлчилгээний газарт даалгав.

Мөн нийтийн тээврийн салбарт  парк шинэчлэлт хийхээр төлөвлөж байгаа тухай тэрбээр иргэдтэй уулзах үеэр дурьдлаа. Хотын захирагчийн зүгээс “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагуудад “U-money” цахим картны цэнэглэх, худалдан борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх, өглөө цагтаа нээгддэг байхад онцгой анхаарч хяналт тавьж ажиллах, автобусны буудлуудад ажиллахгүй байгаа карт борлуулах цэгийн ТҮЦ-үүдийг буулгах, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “U money” картны хялбаржуулсан үйлчилгээ, аппликейшний нэмэлт хөгжүүлэлтэд анхаарч иргэдэд ойлгомжтой, хүндрэлгүй үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх, олон нийтэд сурталчилж ажиллахыг хүслээ.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • evropoos 2019-11-14 15:33:26
    Amarsaihan mash sain ajillaj bna amjilt husie Iimerhuu humuusiig demjeed saihan hamtarch ajillah heregtei bna daa manaihaan
    193.91.98.156
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-11-14 10:44:09
    Нийтийн тээврээр зорчиход хүндрэлтэй удаан хүлээлгэдгийн зовлонг ажил эхлэх, тарах үеэр зорчиж байж л ойлгож мэдэх байсан юм даа.
    66.181.161.101
    Мэдэгдсэн Хариулах
  • ажлаа л хий 2019-11-14 05:52:56
    сайхан сэлүүхэн үед, зурагчин дагуулаад сайхан зугаалжээ. битгий хэлбэрд. ажлаа хий. сонгуульд дэвшихээ бодоод битгий хөгийн юм хийгээд бай. ард түмэн тэнэг биш...
    91.170.197.199
    Мэдэгдсэн Хариулах
  • Тук 2019-11-14 04:38:44
    Өглөө эрт эсвэл ажил тарах үеэр зорчсон бол нийтийн тээврийн өнөөгийн өнгө төрхийг илүү мэдрэх байх байсан.
    49.0.147.42
    Мэдэгдсэн Хариулах
  • БААДАЙ 2019-11-14 04:32:21
    АВТОБУСНЫ ТООГ ОЛШРУУЛЖ, ЦЭВЭРХЭН ДУЛААХАН, БҮХ ЗАМД 1-Р ЭГНЭЭГЭЭР ЯВУУЛБАЛ АВТОМАШИН УНАХАА ЭРС БАГАСГАНА. ГАЦАА, ЗОГСООЛ ОЛДОХГҮЙ 2-ООС ХҮМҮҮС ЗАЛХАЖ БАЙНА.
    192.82.66.217
    Мэдэгдсэн Хариулах
  • Bi 2019-11-14 03:00:10
    Ajil hiih gej bgaa bol zuragchin ogt hereggui, helberdej baigaagiin l hamgiin tom shinj temdeg.
    139.5.219.16
    Мэдэгдсэн Хариулах
  • B 2019-11-14 02:36:54
    Joloochid nemelt orlogo boloh 500 tugruguu bolih heregtei iim bgad niitiin teever yaj hugjih be de zugeer karta tsenegled yvaad uzde ter joloochid ugdug munguu
    192.82.75.104
    Мэдэгдсэн Хариулах
  • УБ-ын унаган иргэн 2019-11-14 02:15:47
    улаан попчин. Хийсэн юм бгүй хүний хийж бсн юмыг урдаа бариад
    66.181.171.34
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-11-14 02:12:05
    Дарга та ажил тарах үеэр нийтийн тээврээр зорчиж үзнэ үү. 18,00 цагаас хойш нисэх, Ган хийцийн автобусанд суугаарай. тэгвэл байдлыг арай илүү мэдэрнэ
    202.55.183.178
    Мэдэгдсэн Хариулах