Доналд Трамп, Эммануэл Макрон нар уулзахаар болжээ
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай Лондонд ирэх сарын 4-нд болох НАТО-гийн чуулганаас өмнө уулзахаа онцолжээ. Тэрээр "Доналд Трамптай уржигдар шөнө утсаар ярьсан. Энэ үеэр Сири, Иран, НАТО-гийн талаар ярьсан гэж мэдэгдсэн байна. Бид олон зүйл дээр тохиролцсон. Лондонд болох НАТО-гийн чуулганаас өмнө түүнтэй уулзана" гэж твиттертээ бичжээ.

Доналд Трамп одоо асуудалтай байгаа Европод тусална гэж амласан ч хамтын батлан хамгаалах заалтыг хүчинтэй эсэх нь эргэлзэж байна гэв. Эммануэл Макрон "АНУ Европоос нүүр буруулж байна. Учир нь Сирийн хойд нутагт Доналд Трамп цэргээ байрлуулахыг гэнэт тушаасныг илчилсэнтэй холбоотой" болохыг онцлов. Мөн Европ анх удаа ОХУ, Туркийн эзэрхийлэл, дотоодын улс төрийн тогтворгүй байдал, БНХАУ-ын өсөлт давхацсан энэ хүнд нөхцөлд Европын төслийн санааг хуваалцаагүй ерөнхийлөгчийн талд ороогүй гэж мэдэгдсэн байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.