Олон улсын мэргэжлийн боксын байгууллага /IBO/-ын аварга, "Лондон 2012" олимп болон 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт, Дэлхийн боксын зөвлөл /WBC/-ийн гурван удаагийн аварга АНУ-ын тамирчин Гарри Рассельтэй WBC-гийн аваргын төлөө ирэх оны нэгдүгээр сард багтаж тулалдах албан ёсны гэрээ байгууллаа.
АНУ-ын тамирчин Гарри Рассель, Монголын мэргэжлийн боксчин Н.Төгсцогттой тулалдахаас хэд хэдэн удаа татгалзаад байсан билээ. Харин WBC-гийн 57 дахь Конгрессоор түүнийг заавал тулалдахыг үүрэг болгосноор гэрээ байгуулсан байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин