Зэлтэрийн боомтоор нүүрс тээвэрлэнэ
Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн боомтыг хөгжүүлэх зөвшөөрлийг Монголын хилийн боомтын үндэсний зөвлөлөөс авчээ. Уг зөвшөөрөлд “Ерөнхий хөгжлийн төлөвлөгөө”-г батлаад, Хилийн боомтын ерөнхий газрыг “Prophecy Coal”-ийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нэн даруй арга хэмжээ авч ажиллахыг даалгажээ.
 
Дараагийн алхам нь Улаан овоо ба Зэлтэрийн боомтыг холбох 17 км замын ТЭЗҮ-г Зам Тээврийн яамаар батлуулж зөвшөөрөл авах юм. Мөн Гаалийн ерөнхий газартай хамтран ажиллаж гаалийн шалган нэвтрүүлэх бүсийг Улаан Овоогийн ордод байгуулахаар ажиллаж байна. Компани энэ ондоо багтаан Зэлтэрийн боомтоор нүүрсээ тээвэрлэж эхлэхийг зорьж байгаа аж.
 
2014 онд Сүхбаатар аймгаар дамжуулан бүтээгдэхүүнээ амжилттай борлуулжээ. Бүтээгдэхүүний дундаж үнэ 50-65 ам.доллар байгаа боловч хаана хүргэж буйгаас хамаарч үнэ нь хэлбэлзэлтэй байгаа аж. “Prophecy Coal” нь ОХУ-ын Буриадад чанартай нүүрс богино хугацаанд нийлүүлдэг гэдгэрээ танигдаж чадсан байна.
 
Иймээс Улаан Овоогийн гол зах зээл нь ОХУ байх ба Зэлтэрийн боомтыг нээснээр тээврийн зардлыг хэмнэж өрсөлдөх чадвараа сайжруулах юм. Хувьцааны ханш 0.98 хувиар өсөөд байна.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ppp сэлэнгэ 2014-09-24 07:45:15
    Засаг дарга Бүрэнбатаа та өнгөрсөн онд Зэлтэрийн нүүрсийг 40 кг 4000 төгрөг зарсан энэ жил зарах уу та бүхнийг Гансүх шиг шалгаагүзй болохоор идэж уусан гэж хардаагүй юм шиг байна Өнгөрсөн онд сүхбаатар сумын аж ахуй нэгж,ард иргэд их тус болсон нүүр зар
    202.179.11.94
    Мэдэгдсэн Хариулах