Машин сургалтын алгоритмаар зүрхний шигдээс өвчнийг оношилно
Финлянд улсын Турку хотын их сургуулийн судлаачид цээжин биений зовиуртай 950 хүний мэдээллийг судалж зүрхний шигдээс болох, нас барахад хүргэх шинж тэмдэгийг 90 хувийн магадлалтай таамаглах машин сургалтын алгоритм хөгжүүлжээ. Зүрхний шигдээсээр өвчлөх магадлалыг урьдчилан мэдсэнээр эмч нар өвчтөн бүрд тухайлсан эмчилгээг хийх боломжийг олгодог байна. Энэхүү судалгаан дээр ажилласан Турку хотын их сургуулийн “ПОЗИТРОН ЦАЦАРГАЛТЫН ТОМОГРАФИ” төвийн мэргэжилтэн доктор Луис Эдуардо Хуарес-Орозко “Энэхүү судалгааны үр дүн нь орчин үеийн анагаах ухааны түвшнээс их өндөр байгаа тул эрсдэл, үр дүнг үнэлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Бидэнд өгөгдөл (дата) байна, гэвч боломжийг бүрэн хэмжээнд нь ашиглаж чадаагүй байна” гэж Зүрх, судасний өвчлөлийн цөмийн оношилгооний олон улсын хурлын үеэр мэдэгдлээ. 

    Алгоритмыг туршихын тулд титэм судасны өвчлөлтэй байх магадлалтай өвчтөний мэдээллийг цуглуулж эхлэв. Компьютер томограф ашиглан судлаачид титэм судасны товруу, нарийсалт, шохойжилт бүхий 58, мөн зүрхний өвчтэй 17 хүний мэдээллийг оруулсан байна. Эдгээр өвчтнүүдийг зургаан жилийн хугацаанд хянах явцад 24 удаа зүрхний шигдээс болж 49 хүн нас баржээ. Судлаачид энэ үр дүнг ашиглан эдгээр 75 багц мэдээллийг машин сургалтын алгоритмаар боловсруулан зүрхний шигдээс болох магадлал өндөр байгааг харуулсан загварыг хайж олсон байна.  


Мэдээ бэлтгэсэн: Мэдээллийн технологийн салбарын ЭША Э.Батзаяа
Эх сурвалж: https://www.verdict.co.uk/machine-learning-predicts-heart-attacks/
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.