Зөвшилцлийн ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ
Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр (2019.11.12) үдээс хойш хуралдав.

Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар ажиллаж байгаа бөгөөд Ажлын хэсгийн гишүүдийн олонх нь өнөөдрийн хуралдаанд оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин хуралдааны эхэнд Улсын Их Хурлын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 199 дүгээр захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлаар зөвшилцөх, судлах ажлын хэсэг хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналаа нэгтгэж ирүүлснийг танилцуулсан юм. Зөвшилцлийн ажлын хэсгээс ирүүлсэн саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ж.Мөнхбат асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Д.Лүндээжанцан санал хэлж, зарим тайлбар өгөв. 

Ингээд Улсын Их Хурлын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 199 дүгээр захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлаар зөвшилцөх, судлах үүрэг бүхий ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад ажлын хэсгийн хуралдаанд оролцсон 9 гишүүн санал нэгтэй дэмжив. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төсөлд “4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэсэн агуулгатай Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг нэмэхээр тогтов. Уг саналыг ажлын хэсгийн гишүүд дэмжсэнээр хууль хоорондын нийцлийг хангах үүднээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулийн” гэсний дараа “Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд,” гэснийг “Ерөнхий сайд,” гэж нэмэхээр болов.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийг олонхийг төлөөлөх болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулсан тогтолцоогоор явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө.” гэсэн агуулгатай 1, 2 дахь өгүүлбэрийг нэмэхийг ажлын хэсгийн гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төсөлд эдгээр саналыг нэмж тусгахыг Ерөнхийлөгч болон Ардчилсан нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам дэмжиж байгааг Зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагч энэ үеэр хэллээ.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо маргааш хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-11-13 01:09:46
    хоердугаар хэлэлцуулгээр баталсан тесел хучинтэй юу гэдэг л асуудал уусгэнэ дээ у ндсэн хуулийн еерчлелт хэлэлцэж байгаа нэрийн дор бусад хуулийг хэлэлцэхгуй ба...
    203.91.115.51
    Мэдэгдсэн Хариулах