Д.Одбаярыг чөлөөлж, Цэцийг улс төрийн барьцаанаас гаргая

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-ын хуулийн байгууллагад шалгагдаж байна. Түүнээс өнгөрсөн долоо хоногт байцаалт авч, 10 хоногийн хугацаатай хилийн хориг тавьсан.  Хоригийн хугацаа ирэх баасан гаригт дуусах бөгөөд Д.Одбаярыг зохих хэмжээний торгуулиа төлөөд эх орондоо ирнэ гэсэн мэдээлэл бий.

Тэгвэл “бөгсний” хэрэгт холбогдож, Монголын нэрийг муугаар дуудуулчихаад ирж буй ҮХЦ-ийн даргаа бид ямар байдлаар хүлээж авах ёстой вэ.  Одоогоор Цэцийн даргын суудлаас нь огцруулна гэсэн яриа олон нийтийн дунд  бий.  Харин улс төрийн талаас өмөөрөх өнгө аяс цухалзаж байгаа.  УИХ-ын дарга Г.Занданшатар хэрэг болсны маргааш яаран сандран мэдэгдэл хийж Д.Одбаяр буруугүй, хойно нь сууж байсан хүн асуудал үүсгэсэн байна гэсэн.   Түүний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мөн л гэр бүл, үр хүүхдийг нь бодоод дуугүй өнгөрөөх ёстой гэсэн агуулгатай юм хэлчихнэ лээ. Гэсэн ч Д.Одбаяр ирээд Үндсэн хуулийн цэцийн даргын суудлаа өгөх нь бараг л тодорхой.  Бүх зүйл ийм ойлгомжтой өрнөж, гадны хуулийн байгууллага хариуцлага хүлээлгэчихээд байхад улстөрчид өмөөрвөл  ёстой  инээдэм болно. Цэцийн дарга ч өөрөө сандал суудалтайгаа зууралдаж улайхгүй байлгүй л гэж бодно.

Гэхдээ энд нэг асуудал байна. Үндсэн хуулийн цэцийн дарга огцорвол Үндсэн хуулийн цэцийн жирийн гишүүн болдог зохицуулалттай. Тэгэхээр цэцийн дарга Д.Одбаяр үүрэгт ажлаа өгсөн ч цэцдээ л үлдэнэ гэсэн үг. Уг нь Д.Одбаярын холбогдсон хэргийг бодсон ч, сүүлийн үед цэцээс гаргаж буй шийдвэрүүдийг харсан ч Д.Одбаяр Үндсэн хуулийн манаач байх хүн  яав ч биш. Хамгийн түрүүнд улс төрөөс ангид, тэднээс хамааралгүй байх зарчмаа цэц аль хэдийнэ алдаад байв.  Цэцийн дээр хөх тэнгэр бий гэсэн ойлголт  үгүй болсон.  Учир нь Д.Одбаяр улс төртэй дэндүү ойрхон тэдэндээ хамгийн их холбоо сүлбээтэй ажилладаг цэцийн дарга “байсан”. Өөрөөр хэлбэл, Цэцийг  улс төрийн барьцаанд оруулж буй гол хүн нь Д.Одбаяр.  Тэр цэцийн даргын суудлаа өгч, гишүүнээрээ үлдвэл мөн л тэнд “улс төрийн”  арга техникээ үргэлжлүүлэх нь тодорхой.   Тэгэхээр одоо Д.Одбаярыг цэцээс бүр мөсөн чөлөөлж, Цэцийг улс төрийн барьцаанаас гаргах л үлдлээ.

Үндсэн хуулийн цэц есөн гишүүний бүрэлдэхүүнтэй.  Гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор парламент зургаан жилийн хугацаагаар томилдог.  Хэрэв Д.Одбаяр хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцорвол Цэцийн есөн гишүүн сууж байгаад санал хурааж, дотроосоо даргаа сонгоно. Улмаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд орон гарах  хүсэлтэй гишүүний асуудлыг ч цэцийн гишүүд дотроо шийдвэрлэнэ гэжээ. Харин  түүний оронд томилох хүнийг анх санал болгосон газраас нь буюу Ерөнхийлөгч, УИХ, Улсын Дээд шүүхээс  дахин парламентад оруулж ирдэг гэжээ.

Д.Одбаярын хувьд Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа 2016 оны арваннэгдүгээр сард дуусгавар болж түүний оронд Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд санал оруулж, УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжиж байжээ.  Харин 2017 оны зургадугаар сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүд хуралдаж, олонхийн саналаар Цэцийн даргаар Д.Одбаяр сонгогдож байсан. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийн гишүүд Д.Одбаярыг чөлөөлж, Цэцээ улс төрийн барьцаанаас гаргах уу, үгүй юу гэдэг нь удахгүй тодорхой болно.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • з 2019-11-14 02:42:26
    Хурдан зайлуул тэнэг амьтанг харахаас сонсохоос дургүй хүрч бна,
    192.82.66.172
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-11-14 01:05:06
    Үндсэн хуульд ийм нөхөдүүд байхаар яаж улс орон урагш явах вэ, үндсэн хуулийн манаач нар биш мануухай нар болоод суухаас татгалз
    66.181.170.229
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2019-11-13 09:01:50
    Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа ямар хөгийн юмнуудыг хаанаас олж дэвшүүлсэн юм бэ? Ийм юмнууд Төрийн дээд хяналтын байгууллагын чансааг сульдуулж бна!!
    96.30.79.134
    Мэдэгдсэн Хариулах
    • . 2019-11-13 09:03:52
      Энэ хэд дотроос арай гайгүй нь шар Чинбат, Г.Баясгалан, Солонго нар л байна дөө!
      96.30.79.134
      Мэдэгдсэн Хариулах
  • утсан хүүхэлдэй 2019-11-13 05:17:23
    Цэц, ТАЗ-өөс авахуулаад манай төрийн дийлэнх институт эрх баригч намын утсан хүүхэлдэйнүүд, "хэрээ галуу"-ны үлгэр болсон ямар ч хэрэггүй байгууллагууд
    202.21.108.159
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-11-13 04:37:59
    ЦЭЦ яг хуулийн дагуу хууль тайлбарлаж засаж сэлбэдэггүй голио шиг л чигээрээ зүтгэдэг буруу ишилсэн сүх шиг юм билээ. сүүлийн шийдвэр нь үүнийг нотлоно
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Цэц хэрэггүй 2019-11-13 03:47:41
    Цэц гэж ер нь манайд бол хэрэггүй эддээ яг л төрийн албаны зөвлөл адил улсын төсөв хоосолсон хүнд суртлын аппарат лда. Эрх баригч намын утсан хүүхэлтэй
    202.21.108.159
    Мэдэгдсэн Хариулах
  • H 2019-11-13 02:09:55
    Zugeer huuj yvuul.. uls ornoo delhiigeer bulai bolgoson bj
    103.229.122.89
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-11-13 01:08:28
    Хурдан шиг хуралдаад чолоолох хэрэгтэй шуу дээ ардд тумэн харж л байгаа шуу
    64.119.16.46
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-11-13 01:07:38
    ичих булчирхайтай бол ирээд ажлаа егех байх ман ынханд харин тэр булчирхай байхгуй ч байж мэднэ шуу ямар ч гэсэн солонгост шийтгуулээд ирэг емнеес нь яараад яах...
    203.91.115.51
    Мэдэгдсэн Хариулах