
Улаанбаатар-2019 “Боксын Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн” 2019 оны 11 сарын 11-ны өдөр Буянт Ухаа спортын ордонд эхэллээ. Тус тэмцээнд БНХАУ, Энэтхэг, Миран, Ирак, Япон, Казакстан, Солонгос, Хиргис, Филиппин, Шириланк, Тайланд, Тайван, Тажикистан, Узбекистан, Монгол улс зэрэг орны тамирчид оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Тэмцээн 2019 оны 11 сарын 17-ны өдрийг хүртэл буюу 7 хоногийн турш үргэлжлэнэ.
Тэмцээний хуваарь:
11 сарын 11 өдөр 14 цагт Нээлтийн арга хэмжээ
11 сарын 12-14 өдөр 14 цагаас хэсгийн тулаан
11 сарын 15 өдөр амрана.
11 сарын 16 өдөр 14 цагаас хагас шигшээ тулаан
11 сарын 17 өдөр 12 цагаас шигшээ тулаан тус тус болно.
.jpg)
.jpg)
С.Жангар