Дэлхийн хэмжээнд 71 улс оронд бичил уурхайн үйл ажиллагаа идэвхтэй явагдаж байна. Нийт 100 сая орчим хүн бичил уурхайд шууд ажиллаж, ойролцоогоор 400 сая хүний амьжиргаа тэднээс хамаардаг гэсэн судалгаа бий. Дэлхийн хэмжээнд нийт олборлогдож буй ашигт малтмалын 25 хувийг бичил уурхайчид олборлож байна гэхээр бас чиг бага тоо биш. Бичил уурхай нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд сөрөг гэхээсээ илүү ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах зэрэг эерэг үр нөлөө авчирдаг. Тиймээс бичил уурхай бүхий улс орнууд үүнийг эдийн засаг, нийгмийн салбар болгон хөгжүүлэхийн тулд ядуурлыг бууруулах, хуулийн дагуу хувиараа ашигт малтмал олборлогчдын бизнесийн нөхцлийг сайжруулах, макро эдийн засаг, санхүүгийн дэглэмийг тогтворжуулах, бичил уурхайн тогтвортой байдлыг хангах гэсэн үндсэн дөрвөн тулгуур асуудлыг бодлогодоо тусган хэрэгжүүлэхийг чухалчилдаг байна.
Харин манай улсад хариуцлагатай бичил уурхай төлөвшүүлэх зорилгоор Монголын Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоог 2013 онд байгуулсан байдаг. Тус холбоо нь одоогийн байдлаар 89 бичил уурхайн төрийн бус байгууллага, 6500 орчим гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, байгаль орчинд хал багатай, хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар манай гишүүд нинжагаас бичил уурхайчин, бичил уурхайчнаас ЖДҮ эрхлэгч, төлөвшсөн иргэн болсон гэдгийг тус холбооны тэргүүн хэлж байв. Түүгээр үл барам манай бичил уурхай эрхлэгчдийн албажуулалт дэлхийд хамгийн сайн жишиг гэж тооцогдох болжээ. Энэ нь эрх зүйн орчин бүрдсэн, шударга олборлолтын стандарт хэрэгжүүлдэг, ЭКО алт гаргадаг, бичил уурхайн чиглэлээр ажилладаг бүтэц тогтворжсон зэрэгтэй холбоотой гэнэ. Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, татвараа төлдөг, олсон орлого нь ил, албажсан, нэгдсэн зохион байгуулалтад орсон, нөхөн сэргээлт хийдэг хувиараа ашигт малтмал олборлогчид олноор бий болсон юм.
Тэдний Монголбанкинд тушаагдсан алтны тоо 2013-3,2 кг, 2014-2,776,6 кг, 2015-6,9 тонн, 2016-10 тонн, 2017-12,6 тонн, 2018-12 тонн, 2019-9,5 тонн /8 сар/ болсон байна. Бичил уурхайчид өнөөдрийн байдлаар 490 га талбайд бичил уурхайчдын дундын сан болон хамтарсан хөрөнгөөр нөхөн сэргээлт хийжээ. Түүнчлэн 573 бичил уурхайчдыг мэргэжил эзэмшүүлэх болон манлайлал, хууль эрх зүй, удирдлагын сертификаттай сургалтад хамруулсан байна. Мөн 438 бичил уурхайчинд бизнесийн төсөл бичих аргачлалын сургалт явуулж, 22 төсөл зээлийн санхүүжилт авч, 170 гаруй хүн ажлын байртай болжээ.
О.ОНОН