ХОМ-үүдийг АТГ, ТЕГ-аас хамтран шалгаж байна
АТГ-аас өнгөрсөн есдүгээр сард татварын албанд хамтрах санаачилга гаргаж сэжиг бүхий ХОМ-ийн эзний хөрөнгө, орлогыг хоёр талаас шалгаж эхэлсэн байна.

Хамтарсан шалгалтаар нийт 569.3 сая төгрөгийн зөрчил илэрчээ. Тодруулбал, АТГ-ын хүсэлтээр нэр бүхий мэдүүлэг гаргагч, тэдгээрийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс компанийн санхүү, татварын тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, банкин дахь харилцах дансны хуулга, гэрээ бүртгэл тооцоо зэрэг анхан шатны санхүүгийн баримтад тулгуурласан иж бүрэн хяналт шалгалтыг явуулсан байна.

Шалгалтаар Монгол Улсын Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Татварын ерөнхий хуулийг зөрчсөн санхүүгийн зөрчлүүд илэрсэн төдийгүй нийт 569.345.754 төгрөгийн зөрчил илэрснээс Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Татварын ерөнхий хуульд заасныг үндэслэн нийт 3 иргэн, 3 аж ахуйн нэгж, байгууллагад 42.362.496 төгрөгийн шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулсан байна.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-11-12 11:24:35
    Хом нь хулхи + шалгалт нь гурил = ард түмнээ хууралт
    122.201.21.139
    Мэдэгдсэн Хариулах
  • Жолооч 2019-11-12 10:01:08
    Цагдаа машин зогсоовол Цонхоо хаалгаа түгжээд онгойлгохгүй. Тэгээд л Цагдаа өө онгойлгохгүй бнаа гээд Явуулна. Бас дарга цагдаагаар яриулна
    202.126.89.67
    Мэдэгдсэн Хариулах
  • ghj 2019-11-12 09:47:35
    toriin omchit kompanii ajilchidiig ch gesen toriin alban haagch shig shalgah heregtei. udirdlaguud n mash ih idej uuj hulgailj bna
    43.242.243.234
    Мэдэгдсэн Хариулах
  • бодлын хулгайч 2019-11-12 06:07:06
    САЙН ШАЛГА. НУУСАН ХААСАН ЮМ ГАРВАЛ ШУУД УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ХЭРВЭЭ ХУУЛИНД БАЙХГҮЙ БОЛ НЭМЭЛТЭЭР ОРУУЛ
    66.181.167.53
    Мэдэгдсэн Хариулах