Ерөнхийлөгч зарлиг гаргаж гадаад улсын иргэнийг Алтан гадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, хоёр улс хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Америкийн Нэгдсэн улсын иргэн Мирна Анн Адкинсийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, баяр хүргэв.

Хатагтай Адкинс Монголын их, дээд сургуулиудад англи хэлний хөтөлбөр эхлүүлэх, хэл болон соёлын харилцааг өргөжүүлэх чиглэлээр сүүлийн 25 жилийн хугацаанд ажиллаж байгаа юм. Мөн олон улсын “Lions” клубээр дамжуулан нүдний харааг тогтворжуулах хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж үзлэг оношлогоо хийх, шил тааруулах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 1000 орчим иргэнд үзүүлж, ашигласан тоног төхөөрөмжөө хандивлах зэргээр хүмүүнлэгийн салбарт ажиллаж байна.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • жирийн иргэн 2019-11-11 12:13:13
    Монголын боловсролын тогтолцоог хамтран нураан эвдэж амжилттай сүйтгэсэнийх нь төлөө өгч байгаа гөлөг Энхболдын бэлэг юм даа...
    112.72.12.3
    Мэдэгдсэн Хариулах
  • өахр 2019-11-11 07:22:03
    монголчуудаа шагнах гэхээр сонгуулийн мөнгө босгоно гээд мөнгө нэхээд байдаг энхболд гадаадаас мөнгө авч байгаа юм бн монголоос шагнах хүн олдохгүй бн уу,
    202.179.27.146
    Мэдэгдсэн Хариулах