Газрын эзэд нэгдэж  хүсэлт гаргавал газрыг орон сууцаар солино гэв
 “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК нь  Улаанбаатар хотын Агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд орон сууцны олон төрөл хэлбэрийг хөгжүүлэх зарчмаар газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулах гэж байна.
Газар чөлөөлөлтийн ажлыг хийхдээ гэр хорооллын бүсэд нэг дор 4 га газраас багагүй газарт газрын эздийн 100 хувь өөрийн хүсэл, сонирхлоор нэгдэж төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих зарчмаар хэрэгжүүлнэ.  Ингэснээр тухайн байршилд дахин орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн 6-н дэд төв, Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулан барилгажуулах төслийн  19-н байршилд 1216 га газрын 20477 нэгж талбарт өртөх иргэд дээрх төсөлд хамрагдах боломжтой.  
Газрыг орон сууцаар солих байршлууд:
  1. Сонгинохайрхан дүүрэг 7,8,9,10,28 дугаар хороо  Баянхошуу дэд төв
  2. Чингэлтэй дүүрэг 14,18-р хороо, Сүхбаатар дүүрэг 14-р хороо  Сэлбэ дэд төв
  3. Сүхбаатар дүүрэг 16, 17-р хороо Дамбадаржаа дэд төв
  4. Чингэлтэй дүүрэг 10,11,12,13-р хороо Дэнжийн 1000 дэд төв
  5. Баянзүрх дүүрэг 9,17,19,24-р хороо Шар хад дэд төв
  6. Сүхбаатар дүүрэг 9,10,11,12-р хороо Орон сууцны 7-р хороолол
  7. Баянзүрх дүүрэг 2,4-р хороо Мамба дацан
  8. Баянзүрх дүүрэг 13,14-р хороо орон сууцны 14-р хороолол
  9. Баянзүрх дүүрэг 12-р хороо Чулуун овооны тойрогоос хууль сахиулах их сургууль орчим
  10. Сонгинохайрхан дүүрэг 1,2,20-р хороо Цэргийн хотхон орчим А хэсэгчилсэн талбай
  11.  Чингэлтэй дүүрэг 9,10,11-р хороо дэнжийн 1000 орчим В хэсэгчилсэн талбай, 39-р сургуулийн баруун хойд талд Г хэсэгчилсэн талбай 
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-11-11 12:36:07
    бэлэн байруудад шууд шилжүүлээд оруулж байсан нь дээр. хашаагаа өгчихөөд л чацга царайлаад айл хэсээд байхыг хэн хүсэх бэ. ТОСК гэж голио байх юм. дээр нь НОСК ...
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Ulger 2019-11-11 07:34:37
    Barag 60 d ail negdene gej yu baihav. ter tusamaa mongolchuud shuu? tanaih yahaaraa manai deer ordiin geel ehliishd lol
    66.181.165.44
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2019-11-11 07:29:41
    ok
    124.158.112.89
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-11-11 07:25:42
    solix bair ni belen bol solij bolj bna
    14.33.211.250
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2019-11-11 07:09:54
    айл бүрийн өргөдлийг хүлээн авах ажлыг зохион байгуулаад дараа нь үлдсэн айлыг шийдвэрлэх арга замаа зохицуулах хэрэгтэй. Үүнээс биш тэр айлууд нэгдэхгүй шүү дэ...
    122.201.22.84
    Мэдэгдсэн Хариулах