“Монголын үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнай тэмцлийн ажлаа орхино гэдгээ мэдэгджээ. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Миний бие ар гэрийн шалтгаанаар Монголын Үндэсний Фронтын ажлаас удаан хугацаагаар хөндийрч байгааг үүгээр мэдэгдье. МҮФ-ыг Монголын төр, ард иргэд хүлээн зөвшөөрөгдөх хүртэл хэмжээнд цуг явсан фронтын нөхөддөө баярлалаа” хэмээн бичлээ.
“Монголын үндэсний фронт” хөдөлгөөнийхөн өнгөрсөн баасан гарагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Эх орон дуудаж байна” жагсаал, цуглааныг зохион байгуулсан. Тэгвэл Б.Баярмагнай өчигдөр өөрийн фэйсбүүк хуудаснаа фронтын ажлаасаа удаан хугацаагаар хөндийрч байгаагаа мэдэгджээ.
О.ОНОН